“Уяхан замбуу тивийн наран” урлагийн наадмыг Дундговь аймгийн “Их газрын чулуу” байгалийн цогцолбор газарт наймдугаар сарын 11-12нд зохион байгуулахаар болжээ. Уртын дууч, морин хуурчид оролцох соёлын цогц хөтөлбөр, тасалбарын мэдээлэл ирэх долоо хоногт түгээгдэнэ. Тус урлагийн наадам дөрвөн жилд нэг удаа, байгалийн задгай театрт болдгоороо ихээхэн онцлогтой. 2019 оны анхны наадамд 3000 уртын дууч, морин хуурчид оролцож, бэсрэг наадам зохион байгуулжээ. Мөн шөнийн цагаар байгалийн өвөрмөц тогтоцтой хаданд гэрэл тусгаж, урлагийн тоглолтоо хүрэлцэн ирсэн зочдод сонирхуулж байлаа.