Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан ИТХ-ын тогтоолоор аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой дэмжлэг туслалцаа үзүүлж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган, үйл ажиллагаа нь аймгийн иргэд, хамт олон, мэргэжлийн байгууллагад үнэлэгдсэн, мэдлэг боловсрол, хуримтлуулсан баялаг туршлагаа улс эх орон болон төрөлх нутгийнхаа үйл хэрэгт зориулж, идэвх зүтгэл гаргаж буй эрхмүүдэд "Хүндэт иргэн" цол хүртээлээ.
Үүнд,
- Зуунмод сумын уугуул, УИХ-ын гишүүн Н.Энхболд
- Алтанбулаг сумын уугуул, UBS телевизийн ерөнхий захирал, найруулагч, хөгжмийн зохиолч Л.Балхжав
- Баянцагаан сумын уугуул, Монгол улсын Ардын жүжигчин А.Долгор
- Баянцогт сумын уугуул, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, малчин, саальчин С.Наранцэцэг
- -Баян-Өнжүүл сумын уугуул, Монгол улсын Гавьяат дасгалжуулагч, Монгол улсын арслан, Ардын багш Л.Сосорбарам
- Жаргалант сумын Өгөөмөр багийн өндөр настан, Монгол улсын Хөдөлмөрийн баатар Ч.Шаравдорж
- Сэргэлэн сумын уугуул, Тод манлай уяач Д.Онон
- УИХ-ын асан, Төв аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн С.Батболд
- Дэлгэрхаан сумын уугуул, Харанга хамтлагийн ахлагч, МУУГЗ Ц.Чулуунбат
- Бүрэн сумын уугуул, Үйлчилгээний гавьяат ажилтан Баатарын Туул
- Зуунмод сумын Баруун-Зуунмод багийн иргэн, МУГЖ, Зууны манлай хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн нар хүндэт иргэн боллоо.