МУИС-ийн Улаанбаатар Сургуулийн Түүх, археологийн багш Т.Идэрхангай ахлагчтай судалгааны анги нь өнгөрсөн онд буюу 2022 оны 6 дугаар сард Хонгор сумын Гавилуй уулын 2 бунхант булшийг сонгон малтан судалж 26 дэсийн 28 ширхэг олдворыг танилцуулж байсан. 2023 онд тус аймгийн Засаг даргын дэмжлэг, орон нутгийн санхүүжилтээр малтлага судалгааны ажлыг зургадугаар сарын 25-наас эхэлсэн. Сяньбигийн үеийн язгууртны 2 бунхант булшинд малтлага судалгаа хийснээс том хэмжээтэй бунхант булш нь эрт үед тоногдсон байдалтай олдсон бол нөгөө бунхан огт хөндөгдөөгүй бүтнээрээ байжээ.
Энэхүү бунхан дотор хойд талд бүтэн хоёр язгууртны хөндөгдөөгүй оршуулга зэрэгцээ байрлах бөгөөд бунхны үүдэнд зарц бараа бологсод бололтой хүмүүсийг язгууртан руу харуулж суугаа болон хагас суугаа байдлаар тавьсан байдалтай бүтэн хоёр хүн олджээ. Мөн 20 гаруй шавар ваар сав ан амьтад илэрч олдоод байна. Энэ нь Монголын хамгийн их ахуйн хэрэгсэл олдсон, огт хөндөгдөөгүй гэдгээрээ үнэ цэнэтэй олдвор болоод байгаа юм.
Бунхант булшийг сэргээн засварлах ажлууд явагдаж байна. Ирэх онд Дархан-Уул аймагт гурван бунхант булшны малтлагыг хийх төсвийг 2024 оны орон нутгийн төсөвт оруулахаар төлөвлөж байна.