Польшийн Крушынианы хотноо долдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан Татаарын 15 удаагийн Сабантуй наадамд Варшав дахь ЭСЯ-наас оролцлоо. Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж наадмын албан ёсны нээлтийн үеэр наадмыг зохион байгуулагчдад баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүллээ. Тус наадамд оролцсон ардын урлагийн “Монгол аялгуу” хамтлагийн тоглолт үзэгчдийн талархлыг хүлээжээ.
Сабантуй наадамд оролцсон нь монголчуудын соёл уламжлалыг танилцуулах, манай улсыг чиглэсэн аялал жуулчлалыг дэмжих, хоёр ард түмний түүхэн харилцааг илтгэн харуулахад чиглэж байснаараа чухал ач холбогдолтой. Монголын Их Гүрний хожуу үеийн ханлигууд 14 дүгээр зуунаас эхлэн татаарууд ирж, Польш, Литвад суурьшин, Польшийн тусгаар тогтнол, батлан хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байсан түүхтэй.