Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын хүрээнд айрагны соёл уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, суртачилан таниулах, айрагны баярыг аялал жуулчлалын эвент арга хэмжээ болгон хөгжүүлэх зориолгоор “ТӨВ ТҮМНИЙ АЙРАГНЫ БАЯР” наадмыг зохион байгуулж шилдэгүүддээ тодрууллаа.
Шилдэг айрагны тэмцээнд 15 сумын айраг оролцсоноос:
1-р байр Лүн сумын Т.Түмэннасангийн айраг
2-р байр Баян сумын Н.Амарсанаагийн айраг
3-р байр Баянцагаан сумын С.Хишигдолгорын айраг
Сайхан хөхүүрийн тэмцээнд 6 сумын 7 оролцогчоос:
1-р байр Баянцагаан сумын Ц.Баярсайханы хөхүүр
2-р байр Сэргэлэн сумын н.Доржпүрэвийн хөхүүр
3-р байр Баян сумын М.Амарсанаагийн хөхүүр
Шилдэг дэмбээчин:
1-р байр Зуунмод сумын оролцогч н.Үүрийнцолмон
2-р байр Дэлгэрхаан сумын оролцогч н.Равданбямба
3-р байр Сэргэлэн сумын оролцогч н.Баасансүрэн нар шилдэгээр шалгарлаа.
Хамтран зохион байгуулсан Төв аймгийн ЗДТГ, Айрагны нутгаар” ТББ болон оролцсон сумдууд иргэдэдээ талархал илэрхийллээ.