Энэ зуны хамгийн эрэлттэй усны хувцасаар эрэгтэй хүний үсэрхэг цээж бүхий загвар тодорчээ. Ямар ч хүний сонирхлыг татах энэ усны хувцасыг АНУ-д 44.95 "ногоон"-оор зарж байгаа юм. Зуны хамгийн тренд усны хувцас болоод буй уг загвараар XS-ээс XXL хүртэлх бүх хэмжээгээр зарж буй бөгөөд өнгөний арвин сонголттой худалдаалж байна.
Энэ төрлийн хувцас үйлдвэрлэдэгээрээ алдартай АНУ-ын "Beloved Wear" компани Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Иний хөргөөр гангарсан цамц худалдаанд гаргаж, багагүй хэл аманд өртөж байв.