Дебби Мойр хэмээх нэгэн бүсгүй ээжийнхээ нохойг салхилуулахаар гадуур явж байгаад автобусны буудал дээр нэгэн үл таних хосууд байгааг анзаарчээ. Өдрийн цагаар тэд автобусны буудал дээр учир ургуулсан нь бүр ч дуулиан дэгдээсэн байна. Шотландын нэгэн автобусны буудал дээр болсон энэ үйл явдлыг бичиж, улмаар онлайнд тавьсны дараа хэдэн зуун мянган хүмүүс үзэж сонирхсон гэнэ.
Тэдний энэ бусармаг үйлдэл10 гаруй минут үргэлжилсэн аж.
Нэг хүүхэд, 26 настай Деббигийн хувьд энэ явдал түүнийг шоконд оруулсан гэнэ. Харсан зүйлдээ итгээгүй Дебби ихэд бухимдсан байна. Тэрбээр "Энэ гудамж хүн ихтэй, хөл хөдөлгөөнтэй гудамж. Ойр орчимд хүүхдүүд ч их бий, зүгээр л бороо их орж байсан учир гудамж хоосон шахуу байсан юм" гэж ярьжээ.
Олны нүдэнд өртөх боломжтой, өдрийн цагаар автобусны буудал дээр учир ургуулсан хосууд 20 орчим насных бөгөөд энэ явдал орон нутгийн цагаар 19:00 цагийн орчимд болсон байна.