Францын шог сэтгүүл "Чарле Хебдо"-гийн шинэ дугаарт Их Британийн ерөнхий сайд Тереса Мэйгийн дээрх хөрөг заларчээ. Үүнд англичууд ихэд бухимдаж байгаагаа цахим ертөнцөөр илэрхийлсэн байна. Лондоны гүүрэн дэх халдлагын дараа Т.Мэй алан хядагчдад болон ард түмэндээ хандаж хэлсэн мэдэгдлийг тус сэтгүүлийнхэн шоглож, Англи маягийн соёлт үзэл хэмээн гарчигласан байна. Тэдний энэ тоглоом хэрээс хэтэрлээ хэмээн англичууд бухимдаж, цахим ертөнцөөр тус сэтгүүлийг эсэргүүцэж эхлээд байна.
Сонирхуулахад, "Чарле Хебдо" сэтгүүлийн байранд 2015 оны нэгдүгээр сард ах дүү алан хядагчид болох Сайд, Черифф Коуачи нар халдлага үйлдсэн билээ. Үүний улмаас 12 хүн нас барж, 11 хүн шархдаж байв. Тус сэтгүүл лалын шашинтны бахархал болсон зөнч Мохаммедийг шоглосны хариуд исламын улсынхан халдлага үйлдсэн гэдэг.