Японы спортын хувцас, барааны сүлжээ дэлгүүр болох "Dot Store"-ын мэдээлснээр эрчүүдийн хөхний товч нуудаг наалтын борлуулалт 55 мянгад хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн онд зарагдсан нийт бүтээгдэхүүний тооноос давсан болохыг албаны хүмүүс мэдээлжээ. Хөхний товчийг ил харагдуулахгүй байх зорилгоор зарим тамирчид энэ төрлийн барааг ашигладаг байна. Тэгвэл Японд гарсан нэгэн сонирхолтой зар сурталчилгааны дараа борлуулалт өссөн бөгөөд эрчүүд эмэгтэй хүмүүстэй болзох үедээ үүнийг ашиглах болсон нь борлуулалтад нөлөөлж эхэлжээ.
2013 онд япон эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгаагаар 84 хувь нь оффистоо сууж буй эрчүүдийн хөхний товч ил харагдахад дургүй байдгаа илэрхийлсэн байдаг гэнэ.
Эмэгтэйчүүдийн хөхний товч эрчүүдийн анхаарлыг үргэлж татдаг. Харин япон бүсгүйчүүдийн хувьд хөхний товч нь цамцныхаа цаанаас харагдах эр хүн бүдүүлэг, ёс зүйгүй гэх үзэл газар авсан бололтой.