Монгол Улсын СББӨ-ийн бүртгэн баримтжуулалтын Цахим мэдээллийн сан үүсгэх зорилгын хүрээнд: “СББӨ-ийн бүртгэн баримтжуулалтыг цахим хэлбэрт шилжүүлэх нь” Үндэсний сургагч багш бэлтгэх сургалт 2016 оны 10 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Соёлын өвийн төв, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар хамтран 2016 оны 10 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд “Өртөө толгой” жуулчны баазад “СББӨ-ийн бүртгэн баримтжуулалтыг цахим хэлбэрт шилжүүлэх нь” Үндэсний сургагч багш бэлтгэх дөрвөн өдрийн сургалтыг зохион байгуулах гэж байна.
Энэхүү сургалтыг ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцийн (2003 он) хэрэгжилтийг идэвхжүүлэх Үйл Ажиллагааны Удирдамжийн хүрээнд Монгол Улс дахь СББӨ-ийн бүртгэн баримтжуулалтын цахим мэдээллийн сан үүсгэх бэлтгэл ажил хэмээн үзэж ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцийн хэрэгжилтийн чадавхийг Монгол Улсад бэхжүүлэх төслийн хүрээнд зохион байгуулж байна.
Сургалтанд нийслэл хот болон 21 аймгийн ЗДТГазрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Соёл хариуцсан мэргэжилтнүүд, мөн музейн Бүртгэл мэдээллийн санчдыг хамруулан оролцуулна. Аймгуудын ЗДТГазрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Соёл хариуцсан мэргэжилтнүүд, музейн бүртгэл мэдээллийн санчид оролцсоноор аймгийн ИТХуралд төсөв хөрөнгө суулгуулахад болон ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, музей болон холбогдох бусад байгууллага СББӨ-ийн талаар нэгдсэн нэг ойлголттой болж, хамтран ажиллах нөхцөл боломжоор нь хангахад энэ сургалт үр нөлөө, тус дэм үзүүлнэ хэмээн үзэж байна
Япон Улсын “Итгэлцлийн-сан”-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын СББӨ-ийг хамгаалах хүчин чармайлтыг дэмжих зорилгоор “СББӨ-ийг хамгаалах тухай ЮНЕСКО-гийн Конвенцийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд нийслэл, 21 аймгийн Боловсрол, соёлын газрын мэргэжилтнүүд, өвлөн уламжлагч, соёл судлаач нарт 2012 оноос эхэлж 2016 оныг хүртэл 2 үе шаттайгаар доорхи сургалтуудыг хэрэгжүүлж ирсэн билээ. Үүнд:
“Конвенцийн хэрэгжилт”,
“Хамт олонд түшиглэсэн соёлын биет бус өвийн бүртгэл”
“ЮНЕСКО-гийн СББӨ-ийн жагсаалтад нэр дэвшүүлэх хэрэглэгдэхүүнийг боловсруулах”
“СББӨ-ийн хадгалалт, хамгаалалтын төлөвлөгөө”
Тус сургалтуудаас гарсан Зөвлөмжид орон нутаг, нэгжийн түвшинд СББӨ-ийн бүртгэн баримтжуулалтыг сайжруулах, цахимжуулах, хүний нөөцийг чадавхижуулах шаардлага тулгарч буйг олонтоо дурьдсаны дагуу энэхүү сургалтыг зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
“СББӨ-ийн бүртгэн баримтжуулалтыг цахим хэлбэрт шилжүүлэх нь” Үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг үндэсний 8 сургагч багш болон ЮНЕСКО-гийн итгэмжлэгдсэн сургагч багш Тиан Миао нар удирдан явуулна.
Сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Соёлын өвийн төвийн СББӨ-ийг хамгаалах хэлтсээс авна уу.
Холбогдох утас:
99030405 – А.Саруул, СББӨ-ийг хамгаалах хэлтсийн дарга
99086285 – Ж.Насанжаргал, СББӨ-ийг хамгаалах хэлтсийн мэргэжилтэн