Монголын хөлбөмбөгийн холбоо, Монголын туялзуур сэлэмний холбоо эрхэм зорилгоо хамтран биелүүлэх, менежментийн үр ашгийг нэмэгдүүлэх, маркетинг, хүний нөөц, техник, дэд бүтцийг хөгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгах зорилгоор 2020 он хүртэлх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд МХБХ-ны ЕНБД Ө.Шижир, МТСХ-ны ЕНБД Б.Хосбаяр болон бусад албаны хүн оролцлоо. Гарын үсэг зурах ёслол Монголын хөлбөмбөгийн холбооны байранд болсон юм.
Талууд дараах чиглэлээр хамтран ажиллана.
* Холбооны ажлын албаны хүний нөөцийн ур чадварыг нэмэгдүүлэх
* Холбооны засаглал, бүтэц, дүрэм, зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр санал солилцох
* Холбооны маркетинг, хөрөнгө босгох чиглэлээр санал солилцож, хамтарсан үйл ажиллагаа явуулах
* Хоёр холбооны дэд бүтцийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэх
* Спортын мэдээллийн баазыг хамтран хөгжүүлж, боловсруулах.