Сонгуулийн урьдчилсан мэдээгээр Дундговийн Адаацаг, Дэлгэрцогт Дэрэн, Говь- Угтаал, Хулд, Луус, Дэлгэрхангай, Сайхан- Овоо, Сайнцагаан сумын ИТХ- д МАН, Цагаандэлгэр, Баянжаргалан, Гурвансайхан, Өлзийт, Эрдэнэдалай сумын ИТХ- д АН олонхи болсон байна.
Дурьдах сонирхолтой нэг сонголтыг Өндөршил сумын ард иргэд хийсэн байна. Тодруулбал, тус сумын ИТХ- ын 15 мандатын 9- д нь бие даан нэр дэвшигч ялалт байгуулж, МАН 6 суудал авчээ.
Дэрэн сумын ИТХ- ын 21 мандатын бүгдэд нь МАН ялсан байна
15 сумын ИТХ- ын 295 мандатын 171- ийг МАН, 109- ийг АН авч, 11 бие даан нэр дэвшигч ялалт байгуулсан бол нийт 101 эмэгтэй төлөөлөгч сумдын ИТХ- д сонгогдсон гэсэн урьдчилсан мэдээ гарлаа.