Хэлтэй бол хөлтэй гэсэн ардын үг бий. Орчин үед энэ үгний утга учир бүр ч их мэдрэгдэх болсон билээ. Гэхдээ заавал тухайн хэлний сургалтад суух шаардлагагүй, гэртээ хөгжилтэй аргаар хэл сурах 7 аргыг сонирхуулья.
1. Караокед дуулах
Дэлхий дээр байж болох хамгийн “ЧАРЛАА” нэгэн байж болох ч бүү ич. Дуугаар хэл сурах гэдэг хамгийн шалгарсан арга. Гэхдээ дууны сонголт тань хамгийн чухал. Өөртөө хэт хэцүү үг, утга агуулсан дуу сонсох нь цаг үрсэн ажил юм. Гэртээ та хэнээс ч санаа зовохгүй нөхцөлд дуртай дуучныхаа дууг тавиад дагаж дуулах хэрэгтэй. Таны хэлний мэдлэгт тохирсон дуу сонгоход FluentU туслах болно. Энэ сайтад шинэ дууны клипээс гадна киноны богино хэмжээний трейлэрүүд ч бий. http://www.fluentu.com/english/
2. Чанга унших
Дуугүй юм унших таны анхаарлыг сарниулахгүй байх зөв арга. Харин тухайн хэлийг дөнгөж сурч байгаа тохиолдолд чангаар унших нь ярианы чадварыг сайжруулдаг. Та ямар ч ном, нийтлэл сонгож авсан бүхнийг эхнээс нь нэг ч үг алгасалгүй, өөрт сонсогдохоор чанга унших хэрэгтэй. Гэхдээ өөрт хялбар, үлгэрийн номнуудаас эхэлсэн нь дээр. Хүүхдэд зориулагдсан иймэрхүү номнууд таны хэлний мэдлэгт ихээхэн нэмэр болно. Түүнчлэн гар утсанд үнэгүй татагдах Pronunciation, болон Sounds: Pronunciation зэргийг суулгаж, сайн мэдэхгүй үгнийхээ дуудлагыг сонсох боломжтой.
3. Бие бялдаржуулах сургалтын бичлэг үзэх
Биеийн чадвараа хөгжүүлж, дасгал хийнгээ хэл сурах талаар та бодож байсан уу? Учир нь иймэрхүү дасгалын ДВД-нүүд үргэлж сабтайтл буюу бичгээр яриаг буулгадаг программ суусан байдаг аж.
4. Үргэлж суралцаж буй хэлээрээ ярилц
Хэл гэдэг байнга арчилж, зүлгэж байж сайжирдаг зүйл. Ижил сонирхолтой найзтайгаа Англиар ярилцаж, оройн хоол хамт зооглож болох юм. Энд нэг л дүрэм үйлчилнэ. Зөвхөн англиар ярилцах ёстой.
5. Чатыг зөв ашигла
Skype, Viber онлайнаар үнэгүй ярилцах боломжтой програмууд танд хязгааргүй эрх чөлөө өгч байна. Үүнийг зөв ашиглах хэрэгтэй. Онцын шаардлагагүй байсан ч суралцаж буй хэлээрээ найзтайгаа эсвэл тухайн хэлээр ярьдаг хэн нэгэнтэй “хов базаж” болох юм. Орчин үед дэлхийн хаанаас ч хэл сурах хүсэлтэй хэн нэгнийг олох боломж бий. Цахим ертөнцөд хэдэн арван хэл сурахад хамтрах үнэ төлбөргүй вэб сайтууд байдаг. Үүний нэгд нь бүртгүүлж, хэлний түвшингээ тодорхойлоод хэн нэгэнтэй ярилцах боломжтой.
6. Өөрийнхөө аялгыг сонсох
Орчин үеийн ухаалаг гар утсанд дуу бичиж авдаг аппликейшн бий. Үүнийг ашиглаж, өөрийнхөө англиар ярьж буйг сонсож, дуудлагаа засах боломжтой.
7. Үзэх дуртай киноны жагсаалт гаргах
Үзэх дуртай киноны жагсаалт гаргаж, тухайн кинонуудаа олон дахин үзэх нь таны хэлний мэдлэгт их нөлөөлнө. Жүжигчдийн дүрээ бүтээж буй үйл явц, хөдөлгөөн бүрийг анхааралтай ажиглаж, ярианыхаа чадварыг сайжруулахад киноны дүрүүд маш их нөлөө үзүүлдэг.