БНХАУ-ын Шанхайд болж буй дэлхийн нэр хүндтэй томоохон тэмцээнд эрэгтэйчүүдээс Ц.Лхасүрэн, эмэгтэйчүүдээс С.Дэлгэрцэцэг нар оролцож байгаа билээ. Одоогийн байдлаар С.Дэлгэрцэцэг нийт 15 шидэлт хийж, 2260 оноо буюу дунджаар 150.67 оноогоор 63 тамирчнаас 60 дугаар байрт явна. Манай тамирчин маргааш сүүлийн таван шидэлтээ хийх юм. Эмэгтэйчүүд 20 шидэлтийн дараа нийлбэр дүнгээр эхний 24-т орсон нь дараагийн шатанд шалгарна.
Харин спортын мастер Ц.Лхасүрэн өчигдөр хоёр дахь таван шидэлтээ хийж, 10 шидэлтийн дараагаар 1705 буюу 170.50 оноогоор өмнөх өдрийн байраа ахиулж, 65 дугаарт явна. Өнөөдөр манай тамирчин гурав дахь таван шидэлтээ хийх бөгөөд шидэлтээ ахиулвал эхний 50-д багтах боломж бий.