АНУ-ын нэрт гүйгч, цагтаа дэлхийн дээд амжилт эзэмшиж байсан Тайсон Гэйгийн 15 настай охин Тринити Гэйгийн амь насанд халдсан хэрэгт гурван хүнийг сэжигтнээр татаж, хорьжээ. Тэдний хоёр нь аав, хүү хоёр гэдгийг цагдаагийнхан баталсан байна. Цагдаагийнхан энэ хэрэгт холбогдуулж, 21 настай Двонта Мидлбрукс болон 38 настай Чазери Тайлор, түүний хүү 19 настай Д'маркео Тайлор нарыг саатуулсан байна.
Тэднийг түргэн хоолны газрын автомашины зогсоол дээр буудалцаанд оролцсон гэж сэжиглэж байгаа. Цагдаагийнхан хэрэгт холбогдолтой автомашиныг ч олж тогтоосон аж. Тэд цэнхэр өнгийн Форд загварын машин бүрийг шалгаж буй юм.
Харин цагдаагийнхан хоёр дахь машиныг одоо хэр нь олоогүй байгаа юм.