Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгээр орж, тус эмнэлгийн хүүхэд,яаралтай тусламж мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээнийт асаг, рентен, ЭХО, дурангийн кабинет,төвлөрсөн ариутгал, цусны салбар төвийн үйлажиллагаатай танилцлаа.Энэ үеэр тус аймгийн ЭМГ- ын дарга Ц.Энхсайхан аймгийн эрүүл мэндийн салбарын үйл ажилаагааны товч танилцуулга хийсэн юм.
Тус эмнэлэг нь оношлогоо эмчилгээний төвийн тоног төхөөрөмжөөр хангагдаагүй үлдсэн 5 аймгийн нэг бөгөөд өнөөдрийн байдлаар рентген, ЭХ Ооношлогоог орон нутагт хийхэд тоног төхөөрөмж хуучирч, хүчин чадал нь муудсан, Улаанбаатар-Мандалговь-Даланзадгадын авто зам ашиглалтанд орсонтой холбоотой зам тээврийн осол нэмэгдэж тархи нуруу нугасны гэмтэлтэй хэвтрийн хүнд хүнийг тээвэрлэхэд зориулалтын эмнэлгийн тоноглогдсон түргэн тусламжийн автомашины асуудал бэрхшээлтэй байгааг Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатад эмнэлгийн удирдлагууд дуулгаллаа.Тэрээр энэ асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарал хандуулж ажиллахаа мэдэгдлээ. Мөн энэүеэр ЭМСХХ -3 төсөл хэрэгжиж амбулаторийн барилга баригдаж,тоногт өхөөрөмжийн хангалт нэмэгдэж, эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтууд амжилттай хийгдсэн үр дүнг танилцуулж, ЭМСХХ 4,5 төслөөр цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл,аюулгүй байдлыг хангахад шаардлагатай 430 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэгдээд байна. Мөн цусны салбар төвийн дотор засвар хийгдэхээр төлөвлөгджээ. Энэ ажлынхаа талаар мөн танилцуулсан юм.
Эрүүлийг хамгаалахын домог тсайд Г.Тувааны нэрэмжит Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1942 онд байгуулагдсан. 215 эмч ажиллагсадтай 142 эмнэлгийн ортой, жилдээ дунджаар 5400 гаруй хүнийг хэвтүүлэн эмчилж, 17 нарийн мэргэжлийн кабинетаар жилдээ 72,000 орчим амбулаторийн үзлэг оношлогоо хийдэг. Жилд 820 гаруй эхийг эсэн мэнд амаржуулдаг. Аймгийн нийт төрөлтийн 82,8 % нь тус эмнэлэгт төрдөг байна. Сүүлийн 8 жил эхийн эндэгдэлгүй, хүүхдийн эндэгдэл улс,аймгийн дундаж үзүүлэлтээс доогуур үзүүлэлттэй. Мөн хэвлийн хөндийн дурангийн мэс засал, мөчдийн ясны хугарлыг металл ялтсаар бэхлэх,төрсний дараах цус алдалтын үед умайн артерийг боох мэс заслын аргуудыг нэвтрүүлж зүрхний ЭХО,нярайн түнхний үений скрининг оношлогооны аргуудыг амжилттай хийж байгаа юм байна.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Өмнөговь аймгийн Бүсийн оншилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
1931 онд 10 ортой эмнэлэг байгуулан нийт 4 орон тоотой ажиллаж эхэлснээр эмнэлгийн анхны суурь тавигдсан.Монгол улсын засгийн газрын 2011 оны 05 сарын 11-ний өдрийн 156 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэг нь Бүсийн оношлогоо эмчилгээний төв болон өргөжиж бүсийн хэмжээнд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тус төв нь нийт 210 ортой, 210 орон тоотой, үүнээс их эмч болон эмнэлгийн дээд мэргэжилтэн 60, сувилагч, тусгай мэргэжилтэн 100 гаруй ажилчин алба хаагчтай.
БОЭТ-ийн стандартын доод хязгаараар 318 орон тоотой ажиллахаас 210 орон тоотой ажиллаж, эмч эмнэлгийн дээд мэргэжилтэн 92 байхаас 60, сувилагч тусгай мэргэжилтэн 141 байхаас 100, удирдах болон инженер техникийн болон бусад ажилчид 85 байхаас 50 ажиллаж байна. Мөн түргэн тусламжийн автомашин, халдвартын барилгын их засварт 260 сая төгрөг нэн шаардлагатай байгаа, тиймээс энэ асуудалд яамны зүгээс анхаарал хандуулж шийдвэрлэж өгөхийг Төрийн нарийн бичгийн дарга Д,Очирбатаасхүслээ.