Шүүхийн ерөнхий зөвлөл Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэргийн хөдөлгөөний хэрэгжилтийн судалгааг долоо хоног тутам гаргадаг билээ. Өнгөрсөн долоо хоног Монгол Улсын шүүх 1305 хэрэг, нэхэмжлэл хүлээн авсан. Харин 1568 хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товложээ. Үүнээс иргэний 1177, захиргааны 177, эрүүгийн 214 хэрэг байгаа аж. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 73 хэрэг, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 120 хэргийн шүүх хуралдааныг хойшлуулжээ.
Дэлгэрэнгүй мэдээлэл инфографикийг доорхи линкээр орж үзнэ үү.
https://docs.google.com/file/d/0Byr8FIsBSdcjcHNPUVlIT1FXckE/view