ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Уралдааны үндэслэл, зорилго
Монгол орны ойн олон янзын өнгө төрх, хэв шинж, гайхамшигийг гэрэл зургийн агшинд буулгах замаар олон нийтэд байгалийн уран тансаг байдал, гайхамшгийг мэдрүүлэх, тухайлбал:
Монгол орны ой, ойн экосистемийн экологийн ач холбогдол;
Ойн эдийн засгийн ач холбогдол
Монгол орны ойн ниймгийн ач холбогдолыг олон нийтэд ойлгуулах.
Энэ гэрэл зургийн уралдааныг “МОНГОЛ ОРНЫ ОЙ – 2016” нэртэй зохион байгуулж, Монгол орны ойн экосистемийн онцлог байдал, өнгө төрх, хэв шинж, экологи, эдийн засаг, нийгмийн ач холбогдол, үнэ цэнэ, ойд амьдрах амьтан, ургамал, ойгоос хамааралтай иргэдийг олон нийтэд гэрэл зургаар дамжуулан таниулах болно.
Уралдааны хамрах хүрээ ба номинаци
Байгальд авсан, онгон зэрлэг байгалийн ой, ойн төрөл зүйл, ой, ойн дагалт баялагаас хамааралтай оршин буй бүхий л амьтан, ургамал, мөөг, бичил биетний гэрэл зураг.
Номинаци
Монгол орны ойн экологийн ач холбогдох
Монгол орны ойн эдийн засгийн ач холбогдох
Монгол орны ойн нийгмийн ач холбогдол
Уралдааны үргэлжлэх хугацаа
2016 оны 10-р сарын 10-нд уралдааныг албан ёсоор олон нийтэд нээлттэй зарлан, хөтөлбөр болон удирдамжийг хүргэж 2016 оны 11-р сарын 10-ныг өдрийг дуустал буюу 1 сарын хугацаанд сонирхосон оролцогчдын материалыг авна.
Оролцогчдод тавих шаардлага
Нас, хүйс, мэргэжил, шашин шүтлэг, үндэстэн, ястан харгалзахгүй хэн бүхэн оролцох боломжтой.
18 нас хүрээгүй хүүхэд оролцож буй тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагч нь зохиогчийн эрхийн асуудлыг хариуцах болно.
Бүтээлээ ирүүлэхэд анхаарах зүйлс
Оролцогчдын бүтээлийг дээрх номинациудын дагуу хүлээн авна. Оролцогч номинаци бүрт Ганцаарчилсан болон сурвалжлага гэрэл зураг өгөх эрхтэй. Оролцогч бүтээлдээ нэр өгсөн байх ба зургын тайлбарыг товч, тодорхой, ойлгомжтойгоор өгсөн байхыг анхаарна, аль номинациар оролцуулж байгаагаа тодорхой бичсэн байна.
Оролцогч эх бүтээлээ 30 см х 20 см DPI 300 хэмжээтэй бэлтгэж, info@unredd.mn цахим хаягаар, өөрийн дэлгэрэнгүй мэдээлэл, холбоо барих хаягын хамт илгээнэ. Эсвэл CD, эсвэл Flash Driver/USB Stick дээр хуулж, зохион байгуулагчдын хаягаар биечлэн хүргэж болно.
Таны илгээсэн эдгээр зурагт тулгуурлан эхний шалгаруулалтыг хийж, улмаар таньд мэдэгдэнэ.
Гэрэл зургийн нэр нь зохиогчийн нэр, бүтээлийн нэр, утас, номинацийн нэрийг латин үсгээр хадаж бичсэн байна. Жишээлбэл:
Зохиогчийн нэр: BOLDIIN BATAA
Бүтээлийн нэр: MONGOL ORNI OI
Номинацийн нэр: Mongol ornii oin ecosystemiin ecology, ediin zasag, niigmiin
ach kholbogdol
Зургын тайлбар: Mongol ornii oin ach kholbogdol
Таны зураг RAW файл бол JPG формат руу хөрвүүлсэн байх шаардлагатай. Эх зургийн талаарх танилцуулга буюу хэзээ, ямар камераар авсан тухай мэдээлэл компьютер дээр шалгахад байх ёстойг анхаарна уу.
Хөдөө орон нутгийн оролцогчид бүтээлээ шаардлагын дагуу бэлтгэн зохион байгуулагчид руу шуудангаар, эсвэл найз нөхдийн холбоо, харилцааг ашиглан хүргэж болно.
Гэрэл зургийн нөхцөл ба шалгуур
Бүтээлийн зохиомж, агуулга, ур чадвар, бүтээлийн нэр, тайлбар, тухайн бүтээл чанарын шаардлага хангасан эсэхийг харгалзан шүүнэ;
Зөвхөн өөрийн авсан гэрэл зураг байх ёстой бөгөөд зохиогчийн эрхийн асуудал үүссэн тохиолдолд зохион байгуулагч тал хариуцахгүй;
Гэрэл зураг нь эх хувиар байх ёстой ба засвартай зургийг хүлээн авах боломжгүй;
Эхний шалгаруулалтаас шалгарсан зургийг зохион байгуулагчид хэвлэх тул фокусгүй гэрэл зургийг хүлээн авахгүй болохыг анхаарна уу;
Шүүгчид бүтээлийг гурван үзүүлэлтээр шалгаруулна. Үүнд:
Бүтээлийн уран сэтгэмж ба зурагчны авъяас чадвар
Гэрэл зургийн чанар ба техникийн бусад үзүүлэлт
Бүтээлийн агуулга ба нэр, тэдгээрийн шүтэлцээ
Зохиогчийн эрх
Гэрэл зургийн зохиогчийн эрх нь зураг авсан хувь хүнд байна.
Уралдаанд ирүүлсэн бүтээлийг буцааж олгохгүй бөгөөд зохион байгуулагчдын гэрэл зургийн сан хөмрөгт зохиогчийн эрхтэйгээ үлдэнэ;
Зургийг бусад хувь хүн, байгууллагад худалдах, шилжүүлэх, хэлбэрээр ашиглуулахгүй байх үүргийг зохион байгуулагч тал бүрэн хариуцах болно;
Шагналт байранд шалгарсан, номинаци бүрийн эхний 3 байранд орсон гэрэл зургийн зохиогчийн эрх нь зохиогчдод үлдэх ба цаашид ном, сэтгүүлд хэвлэх, сурталчилгаа, хамгааллын ажилд ашиглах эрх нь зөвхөн Монгол орны UN-REDD Үндэсний Хөтөлбөр, Байгаль орчин, аялал жуучлалын яам, түүний харъяа байгууллагад үлдэхийг зохиогч зөвшөөрнө. Ашиглах тохиолдолд зурагчны нэрийг заавал дурьдана.
Шагналт байранд ороогүй ч, уралдаанд ирүүлсэн бүтээлийг Монгол орны UN-REDD Үндэсний Хөтөлбөр, Байгаль орчин, аялал жуучлалын яам зэрэг санаачлагч, зохион байгуулагч байгууллага байгаль хамгаалал, сурталчилгааны зорилгоор ашиглах тохиолдолд зохиогчоос зөвшөөрөл авахгүй ба худалдааны зорилгоор ашиглах тохиолдолд зохиогчоос зөвшөөрөл авна. Энэ тохиолдолд зохиогчийн эрх нь гэрэл зурагчинд үлдэнэ. Ашиглах тохиолдолд гэрэл зурагчны нэрийг үргэлж дурьдана.
Уралдааныг сурталчлах, байгаль хамгааллын ажлыг нийтэд хүргэх зорилгоор гэрэл зургуудыг сонин хэвлэл, вэбсайт, цахим хуудсанд нийтлэх, гэрэл зургийн үзэсгэлэн гаргахыг уралдаанд оролцогчид зөвшөөрнө.
Гэрэл зургийн зохиогчийн эрхтэй холбоотой үүссэн маргаантай асуудлыг санаачлагч, зохион байгуулагч болон гэрэл зурагчин харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
Шүүгч ба гэрэл зураг шалгаруулах үйл явц
Гэрэл зургийн болон байгалийн мэдлэг туршлагатай мэргэжилтэн, судлаачид, байгалийн мэргэжлийн гэрэл зурагчид, зохион байгуулагч, ивээн тэтгэгч байгууллагуудын төлөөлөл бүхий нийт 5-7 хүнээс бүрдсэн баг гэрэл зургийг шударга, үнэн зөвөөр шалгаруулна.
Шүүгчид шалгуур үзүүлэлтийн дагуу номинаци бүрт шалгаруулна.
Гэрэл зургийг шүүгчдийн бүрэлдэхүүний санал болон facebook-ээр саналыг авч, шилдгийн шилдэг гэрэл зургийг шалгаруулна.
Уралдаанд оролцогчдын болон тэргүүн байр эзлэгчдийн жагсаалт
Уралдааны II шатанд шалгарсан бүтээлээр гэрэл зургийн үзэсгэлэнг гаргаж олон нийтийн хүртээл болгох ба эдгээр зуун бүтээлээр зурагт альбом хэвлэн бүтээлийн эздэд үнэгүй тараана.
Уралдааны тэргүүн байр эзэлсэн оролцогчдыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэтээр зарлаж, танилцуулах ба үр дүнг www.reddplus.mn; “REDD+ in Mongolia” фэйсбүүк хуудсаар нийтэд хүргэнэ. Монгол орны UN-REDD Үндэсний Хөтөлбөр, Байгаль орчин, аялал жуучлалын яамны вебсайт дээр холболт хийж, мэдээ гаргана.
Шагналын сан
Номинаци бүрт эхний 3 бүтээлийг шалгаруулна. Шагналыг гэрэл зургийн уралдааны хаалтын үйл ажиллагаа дээр гардуулна.
Тэргүүн байр 1 хүн: Өргөмжлөл, мөнгөн шагнал – 3.000.000 төгрөг
1-р номинаци
1-р байр 1 хүн: Өргөмжлөл, мөнгөн шагнал – 2.000.000 төгрөг
2-р байр 1 хүн: Өргөмжлөл, мөнгөн шагнал – 1.500.000 төгрөг
3-р байр 1 хүн: Өргөмжлөл, мөнгөн шагнал – 1.000.000 төгрөг
2-р номинаци
1-р байр 1 хүн: Өргөмжлөл, мөнгөн шагнал – 2.000.000 төгрөг
2-р байр 1 хүн: Өргөмжлөл, мөнгөн шагнал – 1.500.000 төгрөг
3-р байр 1 хүн: Өргөмжлөл, мөнгөн шагнал – 1.000.000 төгрөг
2-р номинаци
1-р байр 1 хүн: Өргөмжлөл, мөнгөн шагнал – 2.000.000 төгрөг
2-р байр 1 хүн: Өргөмжлөл, мөнгөн шагнал – 1.500.000 төгрөг
3-р байр 1 хүн: Өргөмжлөл, мөнгөн шагнал – 1.000.000 төгрөг
Зурагт альбом
Монгол орны ой, ойн санд байгальд амьдрах ургамал, амьтны зурагт альбом, зурагт календар болон бусад суртачилгааны материалыг шилдэг бүтээлээр өнгөтөөр хэвлэж гаргахыг уралдаанд оролцогчид зөвшөөрнө.
Зурагт альбомын хувийг шилдэг оролцогч бүрт үнэгүй тараана.
Зурагт альбомын зохиогчийн эрх нь Монгол орны UN-REDD Үндэсний Хөтөлбөр, БОАЖЯ болон бүтээлийг нэгтгэсэн хувь хүнд үлдэнэ.
Санаачилж, санхүүжүүлэн хамтран зохион байгуулах байгууллага
Байгаль орчин, аялал жуучлалын яам
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр
Монгол орны UN-REDD Үндэсний Хөтөлбөр
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл
Монголын чөлөөт гэрэл зурагчдын холбоо
Монгол Улс, Улаанбаатар 15160, Чингэлтэй дүүрэг, НҮБ-ын гудамж 5/2, Засгийн газрын 2-р байр, 304 тоот
Утас: +976 77117750
Цахим шуудан: info@unredd.mn
Цахим хуудас: http://www.mne.mn http://www.mn.undp.org http://www.reddplus.mn