Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн баасан гариг болон амралтын өдрүүдэд гал түймрийн 16 дуудлага ирсэн байна. Дуудлагуудын дагуу харьяа гал түймэр унтраах аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж иргэдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалсан байна. Тухайлбал 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33 гудамжинд 8 ханатай гэр шатсан дуудлагаар ГТУА-х 34 дүгээр ангийн салааны бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал түймрийг унтрааж утаанд хордож угаартсан байсан 28 настай эмэгтэй, 2-4 насны хүүхдүүдэд анхны тусламж үзүүлж ЯТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн байна. Мөн 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ХУД-ийн 3 дугаар хороонд ЗХ-ний 0310 дугаар ангийн албан тушаалтны байрны 1 давхарт гал түймэр гэсэн дуудлагаар Гал түймэр унтраах аврах 14-р ангийн салааны бүрэлдэхүүнийг очиход тус байрны 1 давхарт эд зүйлс шатаж байсныг унтраасан байна. Гал түймрийн улмаас орчин утаажилт ихтэй байсан учир гал сөнөөгчид шуурхай ажиллаж угаартахаас сэргийлэн 85 иргэнийг аюулгүй газарт байрлуулж, утаанд хордсон 2 том хүн 6 хүүхдийг гаргаж амь насыг нь авран хамгааллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.