Хүн ам цөөтэй, газар нутаг жижиг улс орнууд нэг хүнд ноогдох орлогоороо хамгийн баян байдаг нь өөрчлөгдсөнгүй. Түүнчлэн дэлхийн хамгийн баян улсын жагсаалтыг өнгөрсөн жил тэрүүлсэн гурван улсын хооронд ч төдий л ялгаа гараагүй юм. Энэхүү судалгааг Дэлхийн банк болон олон улсын сан хамтарч, ДНБ-ий дундаж үнэлгээг гаргасан юм. Дэлхийд тэргүүлэх баян 25 улсын 12 нь Европоос гаралтай бол АНУ, Канад улс эхний 25-д багтлаа. Харин Их Британи нэг хүнд ноогдох ДНБ нь 39,224 ам.доллар байсан тул уг жагсаалтын 27 дугаарт бичигджээ. Хэт цөөн хүн амтай Науру, Ватикан сити, Сан Марино, Монако, Андорра зэрэг улс энэ судалгаанд хамрагдаагүй байна.
Харин манай улс нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ 11,051.67 ам.долларт хүрч 185 улсаас 101-д бичигдсэн байна. Бид Өмнөд Америкийн хамгийн найрсаг улс Эквадор, Европын Албани, Арабын Египт, Африкийн Намиб болон Шри Ланка улсаас бага орлоготой ч Индонез, Ямайк, Ангол, Фижи, Украин, Бутан, Гүрж, Филиппинээс баян улс аж. Бүр хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатанд манайхныг хожсон Зүүн Тимороос орлогоороо давсан байна.
Түүнчлэн манай улсын хувьд нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ 2005 онд 1773 ам.доллар байсан бол 2006 оноос 2000 ам.доллар давж, 2008 оноос3000 ам.доллар хүрсэн. Сүүлийн жилүүдэд бидний ДНБ хэмжээ эрс нэмэгдэж, өнгөрсөн жилд 10962-т хүрсэн нь оргил үзүүлэлт. Тэгвэл энэ удаа хоёр дахь удаагаа 10 мянгаас дээш гарлаа.
Ингээд уг жагсаалтад багтсан эхний 25 улсыг танилцуулья.
25. Франц - 41,396 ам.доллар
24. Бельги - $42,923
23. Исланд - $44,575
22. Оман - $44,903
21. Дани - $45,800
20. Канад - $45,981
19. Тайвань - $45,996
18. Герман - $46,165
17. Швед - $46,386
16. Австри - $46,906
15. Австрали - 48,288
14. Ирланд - $48,786
13. Нидерланд - $48,797
12. Бахраин - $52,830
11. Саудын Араб - $56,253
10. Швейцарь - $56,815
9. АНУ - $57,045
8. Хон Конг - $57,676
7. Арабын нэгдсэн Эмират - $67,201
6. Норвеги - $67,619
5. Кувейт - $71,600
4. Бруней - $80,335
3. Сингапур - $84,821
2. Люксембург - $94,167
1. Катар - $146,011