- Эквадор улс хамгийн найрсаг үндэстнээр тодорсон бол Саудын Араб, Перу удаалав
- Дани дөрөвдүгээрт жагсаж, Арабын нэгдсэн Эмират, БНСУ, АНУ, Тайвань, Коста Рика, Кувейт эхний 10-т багтжээ
- Литви улс найрсаг бус орноор тодорсон байна.
Дэлхийн том гүрний нэг АНУ хамгийн найрсаг орноор тодорсон ч Эквадор, Саудын Араб, Перугийн ард бичигдсэн нь судлаачдын анхаарлыг татжээ. Энэ судалгаанд 63 орны 104 мянган хүн оролцсон бөгөөд Мичиган их сургууль, Чикаго болон Индианагийн их сургуулийн судлаачид хамтарч зохион байгуулсан юм. Улс орны дунд иймэрхүү судалгааг анх удаа зохион явуулсан нь энэ юм. Судалгаанд аль болох олон улс орон хамруулахыг хичээсэн ч зарим жижиг улсууд тэр дундаа Африкийн ихэнх орныг багтаагаагүй байна.
Судалгааны дүн:
- Эквадор
- Саудын Араб
- Перу
- Дани
- Арабын нэгдсэн Эмират
- БНСУ
- АНУ
- Тайвань
- Коста Рика
- Кувейт
Харин хамгийн найрсаг бус улс хэмээх жагсаалтыг Литви тэргүүлж, эхний 10-т Зүүн Европын долоон улс багтсан байна. Энэ бүс нутагт улс төрийн байдал тогтворгүй, дайн дажин, үймээн самуун тасардаггүй нь хүмүүст сөрөг сэтгэгдэл төрүүлдэг болохыг судлаачид онцлов.