Монголын хувцас загварын тэргүүн дээд “Гоёл” наадмыг 1988 оноос зохион байгуулж эхэлсэн билээ. 36 дахь удаагийн "Гоёл-2024" наадам өчигдөр үдэш амжилттай болж өндөрлөлөө. Дизайнеруудын бие даасан үзүүлбэрүүдийг шүүгчид үнэлж, шалгарсан нь гала тоглолтод оролцсон. Улмаар гал гарсан загваруудыг моделууд амьдруулж, тайзнаа алхан сайхан үдшийг өнгөрүүлсэн байна. Ингээд энэ удаагийн наадмын топ моделиор загвар өмсөгч А.Сайхантамир тодорлоо.
Тэрбээр “Буриадын мисс” тэмцээний тэргүүн байр, “Манжуурын мисс” тэмцээний гуравдугаар байр, БНХАУ-ын Шанхай хотод зохиогдсон “Miss model of the world” тэмцээний авьяаслаг миссээр шалгарч шилдэг 10 оролцогчоор тодорч байсан гэнэ. Мөн “Гоёл 2016” наадмын дэд байрын эзэн болж шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байжээ.
"Гоёл" наадмын шилдгүүдийг танилцуулж байна
Спонсорын нэрэмжит шагнал
- Цэнд-Аюуш, Алтжин брэндийн дизайнер Уянга
Сesar's брэндийн нэрэмжит шагнал
- Адъяа, Хүслэнт Ертөнц
"Алтан гадас" компанийн нэрэмжит шагнал
- Лиса,
Шилдэг Make up artist
-Ari Make up studio
Ирээдүйтэй залуу дизайнер
- Anna cashmere Баатар
Үндэсний хувцасны шилдэг дизайнер
Эртний аялгуу загвар
-Дизайнер Ачухай
Чөлөөт хувцасны шилдэг дизайнер
- ИЗИС-ын "ОД" загварын товчооны дизайнер Батчимэг, Сансар
Гран При дизайнер
-Amulet брэндийн дизайнер Бэлгүтэй "Warrior bird" загвараараа
Ирээдүйтэй модель
- Б.Буянжаргал
Шилдэг фото модель
- М.Болормаа
Шилдэг эмэгтэй модель
- Н.Ану
Топ модель
- А.Сайхантамир