Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, УИХ-ын чуулганаар “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг батлаад буй. Мөн Засгийн газар ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөртөө “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлнэ гэж тусгасан.
Эдгээр баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, бүс нутгийн хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг тодорхойлж, шийдвэрлэх, нэгдсэн ойлголтод хүрэх зорилготой үндэсний чуулганыг Засгийн газар, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн хамтран маргааш “UG arena” цогцолборт зохион байгуулахаар болжээ. Үүнд УИХ, Засгийн газрын гишүүд, төр, хувийн хэвшил, олон улс, орон нутгийн захиргааны байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид оролцож, бүс нутгийн хөгжлийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх нь.
Н.Мишээл