Гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр /2024.10.27/-ноос иргэдийн дансанд шилжүүлэхээр болжээ. Үүнд аравдугаар сарын 8-ны 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлсэн баримтууд хамаарах аж.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог. Өмнөх улиралд 1.2 сая гаруй иргэнд 84.6 тэрбум төгрөгийн буцаан олголт шилжсэн байна.
Иргэн та "И-баримт" аппликейшн ашиглан НӨАТ-ын буцаан олголтоос татвар, хураамжаа төлөх боломжтой юм.
Үүнд:
- Автотээврийн хэрэгслийн албан татвар,
- Галт зэвсгийн албан татвар,
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар,
- Газрын төлбөр /газар эзэмшигч/,
- Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/,
- Малын тоо толгойн албан татвар,
- Авто замын байгууламж ашигласны төлбөр тус тус хамаарна.