Цаг уурын 40 гаруй эрдэмтэд Атлантын далайн урсгал өөрчлөгдөж болзошгүйтэй холбогдуулан Хойд Европын орнуудын Сайд нарын зөвлөлд (Дани, Швед, Норвеги, Исланд, Финланд) хандан нээлттэй захидал илгээжээ.
Нээлттэй захидалд Атлантын урсгалын эргэлтийн өөрчлөлтийг өмнө нь маш дутуу үнэлж байсныг эрдэмтэд онцолжээ. Дулаан уур амьсгалыг экватороос дэлхийн бөмбөрцөгийн хойд хагаст хүргэдэг энэхүү далайн урсгалын систем өөрчлөгдсөнөөр Скандинавын орнууд төдийгүй дэлхийн бусад хэсэгт эргэж буцашгүй үр дагавр, сүйрэлийг авчирахыг тэд анхааруулсан байна.
Захидалд мөн дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээнүүдийг авахыг зөвлөлд хандан уриалжээ.
Захидалд гарын үсэг зурсан Копенхагены их сургуулийн профессор Питер Дитлевсен Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа “Хэрэв Их Британи, Ирланд улсууд Норвегийн хойд хэсэг шиг болбол энэ нь асар их үр дагавартай бөгөөд бидний тогтоосноор магадлал бага биш байгаа” гэжээ.
Судлаачдын тооцоолсноор энэхүү явцын эргэлтийн цэг ойрын арван жилд болох гэнэ.