Австрид Coca-Cola компани үйлдвэрлэлийн ослын дараа жижиг төмөр ялтас агуулсан байж болзошгүй 28 сая шил хийжүүлсэн ундааг эргүүлэн татаж байгаагаа мэдэгдлээ. Энэ тухай DPA агентлага мэдээлэв.
Мэдэгдэлд дурдсанаар 2025 оны 2-р сарын 4-өөс 2025 оны 4-р сарын 12 хүртэл хүчинтэй хугацаатай хагас литрийн Coke, Fanta, Sprite, MezzoMix ундаануудыг эргүүлэн татах юм.
Тус компанийн тайлбарласнаар үйлдвэрлэлийн явцад гарсан техникийн алдааны улмаас "маш хязгаарлагдмал" тооны лонхонд төмрийн жижиг ялтас агуулагдаж байж болох аж.
Эдгээр бүтээгдэхүүний ихэнх нь компанийн байранд эсвэл жижиглэнгийн агуулахад байгаа бөгөөд зарагдаагүй байгаа гэдгийг Coca-Cola нэмж хэлэв.
Австрийн өргөн хэрэглээний барааны зохицуулагчийн төлөөлөгч Александр Хенгл ярьснаар, энэ нь тус улсад сүүлийн 25 жилийн хугацаанд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг эргүүлэн татсан анхны явдал юм.