Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сард 58.1 мянган эх амаржиж, 58.5 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 488 (0.8%)-аар, амьд төрсөн хүүхэд 563 (1.0%)-аар нэмэгдсэн байна. Энэ оны 9 дүгээр сард 6541 эх амаржиж, 6597 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 39 (0.6%)-өөр, амьд төрсөн хүүхэд 23 (0.3%)-аар буурчээ. Харин он гарсаар 444 хүүхэд төрөлтийн үед энджээ.