Өнгөрсөн наймдугаар сард манай улсад 139 666 жуулчин ирснийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээлэв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 23 хувиар өссөн дүн аж. Ингэснээр 2024 оны эхний найман сард Монголд ирсэн нийт жуулчны тоо 576 мянга давжээ.
2023 оны 1-8 дугаар сард манай улс 651 мянга гаруй жуулчин хүлээн авч байж. Харин энэ онд үүнээс 11.5 хувиар цөөн, зорилтот түвшнийхээ 57.6 хувьтай тэнцэхүйц тооны аялагчдыг угтан авчээ. Жуулчдын тоо өнгөрсөн жилийнхээс ийнхүү буурахад агаарын тээврийн хүртээмж, нислэгийн үнэ зэргээс гадна зуны XXXIII олимпын наадмыг чиглэсэн аялагчдын хөдөлгөөн, урсгал нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
Манай орны хувьд жуулчлалын хамгийн идэвхтэй үе нь 6-8 дугаар сар байдаг. Өнөө жилийн энэ хугацаанд ирэх жуулчны тоог 425 мянгад хүргэх зорилт тавьснаас 380.9 мянгыг авч, төлөвлөгөөгөө 89.6 хувиар биелүүлжээ.