Хятад улс нийлүүлэхээ болихоор сүрдүүлсний дараа газрын ховор эрдсийн орд газруудаа ашиглаж эхлэхийг АНУ-аас Австрали, Канадад уриалжээ. Тэдгээр элемент нь АНУ-ын орчин үеийн зэвсэг, техникт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Huawei technologies” компанид бичил схем, процессор нийлүүлэхгүй байхаар сүрдүүлсний дараа Хятадын Эдийн засгийн төлөвлөлтийн улсын хороо, Хөгжил, шинэчлэлийн үндэсний комисс тухайлбал, экспортын хяналт тавих уриалгын талаар үйлдвэрлэл эрхлэгчид болон шинжээчдийн санаа бодлыг судлахаар ховор элементын сэдвээр гурван удаагийн симпозиум зохион байгуулжээ. Өнгөрсөн онд АНУ Хятадаас газрын ховор нэгдэл болон металл 18 850 тонныг импортолсон нь Америкийн ийм элементийн импортын 80 хувийг эзэлсэн байна. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр 2018 онд Хятадад 120 мянга орчим тонн газрын ховор элемент олборлосон бол дараагийн хоёр гол үйлдвэрлэгч болох Австрали, АНУ 20, 15 мянгыг олборложээ.
Газрын ховор элемент гэж химийн найрлагын хувьд 17 металл элементийг хэлдэг байна. Тэдгээр нь соронздох, оптик чанар, электрон бүтээгдэхүүний үр ашгийг дээшлүүлдэг аж.
Сөнөөгч “F-35” нисэх онгоцноос эхлээд “Aegis” (Америкийн хөлөг онгоцны олон үйлдэлт, байлдааны мэдээлэл, удирдлагын систем. Энэ нь нөхцөл байдал, устгах хэрэгслийн талаар мэдээлдэг нэгдсэн сүлжээ юм) систем суурилуулсан эскадрын мина тээгч болон хөлөг онгоцнууд хүртэлх АНУ-ын зэвсэгт хүчний хамгийн өндөр үзүүлэлттэй зэвсэг бүрт ховор элемент ашигласан байдаг.
“Виржина” ангиллын, давшилтын шумбагч хөлөг онгоц болгонд 4170, “F-35” бүрт 417 кг ховор элемент ордог. “M1A2 Abrams” танк, “Aegis Spy-1” 3D радарт Хятадаас нийлүүлдэг самарийг ашигладаг. Самарий нь хүнцлийн соронзонд ордог. Тэгвэл АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “DDG-51” эскадрын мина тээгч хөлөг онгоцонд неодимыг ашигладаг байна. Уг элемент нь дамжуулагчийн хабрид систем дэх соронзны хүчийг өндөр температурт ихэсгэдэг аж. Харин одоо Вашингтон дэлхийд эдийн засгийн үзүүлэлтээр хоёрдугаарт ордог улстай хийж буй худалдааны ширүүн дайны шинэ фронттой тулгарч байна.