Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

Олон улсын тэмцээнд 16 баг оролцох нь

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зургаа дахь жилдээ зохион байгуулах гэж буй энэхүү тэмцээний хэсгийн тоглолтын хуваарь, оролцох тамирчдын нэр тодорхой болсон аж. Үндэсний соёл, амралтын хүрээлэнд явуулах эл тэмцээнд Швейцарын “Лозанн”, Сербийн “Лиман” тэргүүтэй 11 улсын 16 баг өрсөлдөх юм байна. Харин манай улсаас “Улаанбаатар ММС энержи”, “Сансар ММС энержи”, “Баянгол бронкос”, “Завхан сайнсор” зэрэг баг оролцох нь
2024-08-08

Залуучуудын олимп зохион байгуулах хүсэлтээ илэрхийлжээ

“Парис-2024”-ийн үеэр Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ноос залуучуудын олимпын наадмыг зохион байгуулахтай холбоотой дугуй ширээний уулзалт зохион байгуулжээ. Уг олимпыг зохион байгуулах хүсэлтэй 10 гаруй орны төлөөлөл уулзалтад оролцсон бөгөөд үүнд манай улс ч багтсан аж. Монгол Улс залуучуудын олимпын наадмыг зохион байгуулах хүсэлтээ үүгээрээ илэрхийлж, товч танилцуулга хийсэн байна. ОУОХ-ноос хүсэлтийг нь ч баталгаажуулж. Манай улс 2030, эсвэл 2034 оны залуучуудын зуны олимпын наадам, 2027 оны ОУОХ-ны чуулганыг зохион байгуулах хүсэлт гаргасан аж. 
2024-08-08

Хүүхдийн спортын Х наадам эхэллээ

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга наадмыг нээж, үүний дараа Төрийн дуулалыг эгшиглүүлэн Х наадмын тугийг хүндэтгэн залсан. Тугийг манай улсын шилдэг тамирчид болох өсвөрийн жүдоч Г.Энхжин, байт харваач У.Нямбаяр нар залав. Мөн БНХАУ-ын сагсан бөмбөгийн тамирчин Ши Тянь Чан, ОХУ-ын жүдоч Александрович Никита нар туг залах ёслолд оролцсон юм
2024-08-08

ОЛИМП: ОУХМ Б.Хонгорзул өнөөдөр өрсөлдөнө

Зуны олимпын ХХХIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д Ази тивийн хүрэл медальт, U23 насны Ази тивийн аварга, “Токио-2020” зуны олимпын наадмын шагналт тавдугаар байр, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Болдсайханы Хонгорзул өнөөдөр өрсөлдөнө.
2024-08-08

Амжилт гаргахын тулд гадаад хэл сурах хэрэгтэй юү

Индонез, Малайз, БНСУ, БНХАУ-ын тамирчид бадминтоны спортод давамгайлдаг, бараг л хаанчилдаг. Энэ төрөлд өөр тив, улсын тамирчид өндөр амжилт гаргах нь өдрийн од мэт ховор агаад тийм тохиолдол гарлаа ч нэг удаагийнх байх нь элбэг. Харин сүүлийн жилүүдэд Азийн бадминтончдыг дэлхийн тавцанд В.Аксельсен хэмээх тамирчин хашрааж байна. 
2024-08-07

Өрсөлдөгчөө хүндлэх сэтгэл

Эмэгтэйчүүдийн бадминтоны ганцаарчилсан төрлийн аваргууд өнгөрсөн даваа гарагт тодорлоо. Аваргын төлөөх тулаанд БНСУ-ын Ан Сен Юн БНХАУ-ын Хэ Бинжаог ялсан юм. Сонирхолтой нь, өрсөлдөгч нь гэмтэж хасагдсанаар хятад тамирчин финалд тоглох боломжтой болсон бөгөөд Хэ Бинжао түүнийг хүндэтгэж буйгаа медалийн тавцанд гарахдаа илэрхийлсэн байна.
2024-08-07

А.Дюплантис физикийн хуультай өрсөлдсөөр байна

Үнэнийг хэлэхэд, эрэгтэйчүүдийн тулгууртай харайлтын төрөлд ердөө ганцхан зүйл л сонирхол татдаг. Тэр нь А.Дюплантис дэлхийн шинэ дээд амжилт тогтоох уу гэдэг нь юм. Түүнд ганцхан өрсөлдөгч бий нь Арман өөрөө. Бүр тодруулбал, физикийн хууль, хүний нөөц боломжийн хязгаар.
2024-08-07

Б.Мөнгөнзул ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв

Казахстаны Астана хотод зохион байгуулсан, шатрын блиц (түргэн) болон рапид (түргэвчилсэн) тоглолтын багийн ДАШТ-д Монголоос “Hunnu air” багийнхан улсаа төлөөлж анх удаа оролцлоо. Манайхан энэ удаа дэлхийн чансааг тэргүүлэгч Магнай Карлсен, дэлхийн аварга Дин Лирэн нартай өрсөлдсөн. Тэднээс тавдугаар ширээнд тоглосон Б.Мөнгөнзул түргэн тоглолтын ангилалд хувийн дүнгээр хүрэл медаль хүртлээ. Манай улсын багийн бүрэлдэхүүнд их мастер С.Билгүүн, олон улсын мастер М.Амилал, Ү.Агьбилэг, Олон улсын шатрын холбооны мастер С.Чингүүн, Б.Мөнгөнзул, дэд мастер А.Эрхэмбаяр нар багтсан юм
2024-08-07

Г.Ганбаяр тивийн тэмцээнийг дэнсэлнэ

Сагсан бөмбөгийн 18 хүртэлх насныхны Азийн АШТ ирэх сарын 2-9-нд Йордан улсын Амман хотод болно. Тус тэмцээнд манайхаас олон улсын шүүгч Г.Ганбаярыг ажиллуулах албан ёсны томилгоог Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос хийжээ. Түүнчлэн манай улс Малайзын сагсан бөмбөгийн холбоотой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Үүний хүрээнд энэ сарын 6-нд эхэлсэн тус улсын үндэсний АШТ-ийг Монголын сагсан бөмбөгийн холбооны А зэрэглэлийн шүүгч Б.Тамир дэнслэхээр Куала-Лумпур хотыг зорив
2024-08-07

Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Отгонжаргал Италийн бөхтэй өрсөлдөнө

“Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кгд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл, “Белград-2022” ДАШТ-ий мөнгө, “Белград-2023” ДАШТ-ий мөнгөн медальт Монгол Улсын гавьяат тамирчин Долгоржавын Отгонжаргал өрсөлдөнө.
2024-08-06

Э.Аялгуу мөнгөн цом гардлаа

Казахстаны Алматы хотод зохион байгуулсан дэлхийн ширээний теннисний өсвөр үеийнхний нээлттэй тэмцээнд Монголын 17 тамирчин дасгалжуулагч, ОУХМ Б.Должинзуу, Б.Одболор нарын удирдлагад өрсөлдсөн. Тэднээс Э.Аялгуу 11 хүртэлх насныхны ангилалд зургаан тоглолт өрнүүлснээс тав хожиж, нэг ялагдсанаар дэд байрт шалгарч, мөнгөн цом гарджээ
2024-08-05

Олон улсын шүүгчдийн сургалт зохион байгуулж байна

Монголын хөл бөмбөгийн холбооны дээд лигийн тэмцээн энэ сарын 16-нд эхэлнэ. Үүнтэй уялдуулан тус холбооны шүүгчид бэлтгэлээ базааж буй. Дээд лигийн тоглолтын өмнө Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ОУХБХ)-ны шүүгчдийн онол, практик, фитнес сургалт Монголд үргэлжилж байна. Энэ удаагийн сургалтыг ОУХБХ-ны туршлагатай сургагч багш Мохамед Розали Баг Яакүб, техникийн багш Видьяа Хабиба Бинти Шамсури, БНХАУ-ын фитнесийн багш Жан Лин Лин нар удирдан явуулж байгаа
2024-08-05

Дэлхийн хамгийн хурдан эмэгтэй тодорлоо

Энэ удаагийн олимпын наадмын эмэгтэйчүүдийн 100 метрийн уралдаанд Сент-Люси улсын гүйгч Ж.Альфред түрүүлж, улсынхаа түүхэнд олимпоос анхны медалийг хүртлээ. Тэрбээр финалд 10.72 секундийн амжилт үзүүлсэн. Тэгвэл мөнгө, хүрэл медаль хүртсэн АНУ-ын гүйгч Ш.Ричардсон, М.Жефферрсон нартус бүр 10.87, 10.92 секунд хурдалжээ. Дэлхийн хамгийн хурдан эмэгтэй хэмээх алдрыг өөрийн болгосон Жюльен олимпын аварга болсныхоо дараа ийнхүү ярьсан байна.
2024-08-05

Алдалгүй үзэх ёстой финалууд

Спорт сонирхогчдын хамгийн их хүсэн хүлээсэн хөнгөн атлетикийн уралдаан тэмцээн эхэллээ. Шилдэг тамирчдын супер өрсөлдөөн, магадгүй дэлхийн дээд амжилтыг ч бид ирэх өдрүүдэд үзэх боломжтой. Ингээд хөнгөн атлетикийн заавал үзэх ёстой финалуудыг товч танилцуулъя. 
2024-08-05

ОЛИМП: Монголын жүдо багийнхан тэмцээнээ өндөрлүүлээ

"Парис-2024" зуны XXXIII олимпын наадмыг Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ баг 10 тамирчинтайгаар оролцсон.
2024-08-03

Браво, Леон

Л.Маршан долоодугаар сарын 31-ний лхагва гаргийн 20.42 цагт “Paris la defense arena” усан бассейны усан замын хананд гараа хүргэснээр энэ өдрийн хоёр дахь, дөрөв хоногт гурав дахь алтан медалиа хүртэх болзол хангалаа. Тэрбээр алтан медаль бүрээ олимпын дээд амжилт тогтоож хүртсэнийг нэмж дурдах нь зүйтэй болов уу. 
2024-08-02

Олимпын наадмын тав дахь өдрийн“одод”

МЕДАЛИЙН ХҮСНЭГТИЙГ БНХАУ ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ Усанд сэлэлтийн хамгийн сонирхолтой төрөл болох 100 метрийн чөлөөт сэлэлтэд дэлхийн дээд амжилт тогтоосон (46.80 секунд) 19 настай Пань Жаньлэгийн гайхалтай ялалтын ачаар БНХАУ медалийн хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Ийнхүү тэд олимпын эхний өдрөөс хойш медалийн тоогоор тэргүүлсэн Японы баг тамирчдын өмнө бичигдэх болов
2024-08-02

Агуу Марта болчимгүй үйлдэл гаргалаа

Олимпын наадмын эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөлөө. Испани, Япон, Нигерийн багтай нэг хэсэгт багтсан бразил бүсгүйчүүд хасагдах шатанд шалгарах боломжгүйд хүрээд байв. Ялангуяа хэсгийн сүүлийн тоглолтдоо Испанийн багт 2:0-ээр ялагдсанаар тун хүнд байдалд орсон. Гэвч тэд хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн хамгийн сайн үзүүлэлттэй хоёр багийн нэг болсноор хасагдах шатанд “азаар” шалгарсан юм.
2024-08-02