Америк дахь Монгол тээвэрчид чуулна
Хойд Америк дахь Монгол Тээвэрчдийн холбоо, Чикагогийн Монголчуудын Бизнесийн зөвлөл хамтран “Аюулгүй байдал нэгт” нэгдсэн уулзалт хэлэлцүүлгийг хоёр дахь жилдээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Чуулга уулзалт тавдугаар сарын 17-18-ний хооронд үргэлжилж, эхний өдөр уулзалт, хэлэлцүүлгээр өрнөж хоёр дахь өдөр Уран жолоодлогын аварга шалгаруулах уралдаант тэмцээнийг жолооч нарынхаа дунд өрнүүлж шагналт байруудыг тодруулна.
2024-03-25
ТӨҮГ-т ажиллагсдын дундаж цалин 3.3 сая төгрөг байна
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 4 дүгээр улирлын тайланд 771.1 мянган ажиллагчдыг хамруулжээ. Аж ахуйн нэгж, байгууллагад ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс 2023 оны 4 дүгээр улиралд 2015 оноос 2.8 дахин нэмэгдсэн.
2024-03-25
“Азийн орнуудын Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд бүс нутгийн сургалт болжээ
ОУВС-ийн Төсвийн асуудал эрхэлсэн газрын “Азийн орнуудын Гаалийн шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд “Гаалийн өөрчлөлт, шинэчлэлт” бүс нутгийн сургалтыг гуравдугаар сарын 19-22-ны өдрүүдэд Камбож Улсын Гаалийн сургалтын төвд зохион байгууллаа. Оролцогчид “Шинэчлэл, өөрчлөлт болон өөрчлөлтийн менежмент; Эрсдэлд суурилсан шигшин сонгон шалгах хяналт, түүний дотор гаалийн үнэлгээ; Хиймэл оюун ухааныг эрсдэлд суурилсан гаалийн хяналтын санамсаргүй сонголтод ашиглах нь; Дамжин өнгөрөх болон эдийн засгийн тусгай бүс” чиглэлээр олон улсын туршлагаас суралцан, Гаалийн хэргийн чиглэлээр хоёрт талт уулзалт хийсэн.
2024-03-25
“Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд”-д 620 гэрэл зураг үзэгчдэд хүрчээ
"Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн өндөрлөлөө. Соёлын яамны дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд энэ сарын 19-24-ний өдрүүдэд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран “Ulaanbaatar Photo week-2024” гэрэл зургийн нэгдсэн үзэсгэлэнг амжилттай зохион байгууллаа.
2024-03-25
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцлээ
Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын хуульчдын холбоо, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Европын холбоо, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Сингапурын Олон улсын маргаан шийдвэрлэх академи хамтран Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төсөл сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
2024-03-25