Баянхонгор аймгийн Жинст сумын төвөөс баруун зүгт 65 км зайд өнөөдөр буюу гуравдугаар сарын 24-ний 17:44:56 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Газар хөдлөлтийн хүчийг хоёр төрлийн хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдлөлт болж байгаа төв хэсгийг хэмжиж буй үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр буюу хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг байна.