Хойд Америк дахь Монгол Тээвэрчдийн холбоо, Чикагогийн Монголчуудын Бизнесийн зөвлөл хамтран “Аюулгүй байдал нэгт” нэгдсэн уулзалт хэлэлцүүлгийг хоёр дахь жилдээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Чуулга уулзалт тавдугаар сарын 17-18-ний хооронд үргэлжилж, эхний өдөр уулзалт, хэлэлцүүлгээр өрнөж хоёр дахь өдөр Уран жолоодлогын аварга шалгаруулах уралдаант тэмцээнийг жолооч нарынхаа дунд өрнүүлж шагналт байруудыг тодруулна.
Мөн энэ салбартаа он удаан жил, уйгагүй хөдөлмөрлөн зүтгэж 1 сая миллыг туулсан жолооч нартаа “Саятан Жолооч” шагнал гардуулах ёслол болно. Энэ жил цар хүрээг нэмж ганц Иллинойс мужаар зогсохгүй нийт Америкийн нэгдсэн улсад тээврийн үйл ажиллагаа явуулдаг Монгол компани, аж ахуй нэгж, тээврийн салбарын микро нэгж болж бие биедээ түшиглэж хамтран ажилладаг бизнесүүдийг татан оролцуулахаар зорьжээ. Чуулга уулзалтын хүрээнд тээврийн бизнесийн санхүүгийн эрсдэл, зохицуулалт ( Жолооч болон Компани) Тээврийн хэрэгслийн даатгал, Жолоочийн хариуцлагын даатгал Жолоочийн эрүүл мэнд , эрүүл мэндийн даатгал Бизнес орчин Хуул, эрх зүйн шинэчлэлүүд зэрэг сэдвүүдээр сургалт яриаг салбар салбартаа тэргүүлэгч экспертүүд хүргэнэ.