ОУВС-ийн Төсвийн асуудал эрхэлсэн газрын “Азийн орнуудын Гаалийн шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд “Гаалийн өөрчлөлт, шинэчлэлт” бүс нутгийн сургалтыг гуравдугаар сарын 19-22-ны өдрүүдэд Камбож Улсын Гаалийн сургалтын төвд зохион байгууллаа. Оролцогчид “Шинэчлэл, өөрчлөлт болон өөрчлөлтийн менежмент; Эрсдэлд суурилсан шигшин сонгон шалгах хяналт, түүний дотор гаалийн үнэлгээ; Хиймэл оюун ухааныг эрсдэлд суурилсан гаалийн хяналтын санамсаргүй сонголтод ашиглах нь; Дамжин өнгөрөх болон эдийн засгийн тусгай бүс” чиглэлээр олон улсын туршлагаас суралцан, Гаалийн хэргийн чиглэлээр хоёрт талт уулзалт хийсэн.
Энэхүү бүс нутгийн сургалт, уулзалтын зорилго нь Азийн орнуудын Гаалийн шинэчлэлт, өөрчлөлт хөтөлбөрт оролцогч гаалийн байгууллагуудад тулгарч буй нийтлэг асуудлын талаарх олон улсын чиг хандлага, хүндрэлтэй асуудал, түүнийг даван туулах арга замыг харилцан ярилцаж туршлага солилцох, түүнчлэн Гааль-Гаалийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн.
ОУВС-ийн Төсвийн асуудал эрхлэх газраас Монгол, Камбож, Мальдив, Балба, Узбекистан, Шри-ланка, Вьетнам улсуудад гаалийн шинэчлэлт, өөрчлөлт бүс нутгийн сургалт, уулзалт боллоо.