Өнгөрсөн баасан гарагт тохиосон Дэлхийн усны өдрөөр Дэлхийн нөөцийн хүрээлэн (WRI)-гээс улс орнуудын усны хэрэгцээ, хүртээмжээс үүдэлтэйгээр ирээдүйд үүсэж болзошг үй дарамтын түвшний үнэлгээг танилцуулав. Тус байгууллага нийт 164 улсыг хамруулан дүн шинжилгээ хийхэд 51 нь 2050 он гэхэд усны хэрэгцээнээс үүдэлтэй хэт их дарамтад өртөж болзошг үй төлөв гарчээ.
Тодруулбал, нийт хүн амынх нь 30 гаруй хувь ийм эрсдэлд орно гэж тооцоолсон байна. Эл хүрээлэнгийн судлаачдын тооцооллоор 2100 он гэхэд дэлхийн агаарын температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 2.8-4.6 градусаар нэмэгдэх гэнэ. Энэ үед Арабын хойгийн орнууд бүхэлдээ, Иран, Энэтхэг, Алжир, Египет, Ливи зэрэг Хойд Африкийн цөөнгүй улс усны нөөцийнхөө 80-аас доошг үй хувийг хэрэглэсэн байна гэж шинжээчид тооцжээ. Хөгжиж буй орнуудад ч усны хомсдол нүүрлэж эхэлснийг уг тайланд дурдсан байна .
Португал, Итали, Испани зэрэг Өмн өд Европын орны иргэд усны хүртээмжээс улбаатай дарамтад өрт өж буйг онцлон тэмдэглэжээ. Тэр дундаа Испанийн нөхц өл байдал 2050 он гэхэд эрс дордох төлөвтэй байгаа аж. Франц, Польшийг дунд болон өндөр түвшний дарамтад буй гэж үнэлсэн бөг өөд нийт нөөцийнхөө 20-40 хувийг ашигласан гэж дурдсан байна. Харин манай улсыг 2050 он гэхэд усны дарамтад өрт өх өндөр буюу 40-80 хувийн эрсдэлтэй гэж дүгнэжээ.