Гуравдугаар сарын 22-ны өдрийг дэлхий нийтээр "Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жил олон улсад “УС БА ЭНХТАЙВАН” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэв.
Иймд Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас санаачлан ”Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан усны салбарын ахмад ажилтнууд, усны мэргэжлийн байгууллагын төлөөлөлүүдийг оролцуулан “Өглөөний цай” уулзалтыг зохион байгууллаа.
Мөн тус уулзалтад аймгийн удирдлагууд болон усны асуудал хариуцсан мэргэжилтнүүд, УЦУОШ-ны төв, ГГБЦГХ-ын захиргаа, АӨГСГ-ын захиргааны холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.
Энэхүү уулзалтад оролцогчид усыг хайрлан, хамгаалахаа илэрхийлж, хөх өнгийн тууз зүүж оролцсон бөгөөд усны чиглэлээр аймаг, орон нутгаас хэрэгжүүлж буй бодлого, түүний хэрэгжилт, үйл явц, ирээдүйд баримтлах бодлого чиглэлийн талаар ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүллээ.