Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 25-ны 10.00 цагт хуралдана. Хуралдаанаар:
- Тогтоолд өөрчлөлт оруулах тухай /НИТХ-ын 2022 оны шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох тухай 43 дугаар тогтоолын Чингэлтэй дүүргийн 12, 16, 21, 22 дугаар хороодтой холбогдох хэсэг/
- Нийслэл дэх үйлдвэр технологийн паркуудын хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчлөн байгуулах, дүрмийг батлах тухай
- Барилга байгууламж нийслэлийн өмчид бүртгэн авах тухай болон бусад асуудлыг хэлэлцэнэ.