Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Өнөөдөр 6 градус дулаан байна

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
2024-03-30

Матад суманд гарсан түймрийн хамрах хүрээ тэлсээр байна

Дорнод аймгийн Матад сумын нутаг, 19 дүгээр талбайгаас 32 км зайтай газарт гал гарч, хамрах хүрээ нь улам тэлсээр байна.
2024-03-29

Баянхошуу дэд төвийн 76 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажлын тендерийг зарлалаа

Баянхошуу дэд төвийн 76 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажлын тендерийг зарлалаа
2024-03-29

Л.Номин хамгийн том тийрэлтэт агаарын хөлгийг жолоодсон анхны эмэгтэй нисгэгч боллоо

"МИАТ" ТӨХК-ийн зургаа дахь эмэгтэй нисгэгч Лхамсүрэнгийн Номин өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Boeing-737 агаарын хөлгөөр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд анхны бие даасан нислэгээ үйлдсэнээр BOEING загварын агаарын хөлгийн анхны эмэгтэй нисгэгч боллоо. Тодруулбал, МИАТ ТӨХК-ийн эмэгтэй нисгэгчдээс хамгийн том тийрэлтэт агаарын хөлгийг жолоодсон анхны нисгэгч болж байна.
2024-03-29

Хороо бүрд гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллана

Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн 2024 оны анхдугаар хурал өнөөдөр болж, энэ онд тус зөвлөлөөс хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгах саналуудыг хэлэлцлээ. Мөн Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулж, хүүхдийн тоглоомын талбайн стандартын хэрэгжилт, хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлын талаар танилцуулсан юм.
2024-03-29

Орон нутгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас хоёр хүн амиа алджээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 29-ний өдөр орон нутгийн замд ноцтой осол гарчээ. Тодруулбал, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчин явсан КIA Granbird маркийн автобус Дундговь чиглэлийн автозамд FAW маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлджээ. Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн урьдчилсан байдлаар хоёр иргэн амиа алдаж, тухайн автобусанд зорчиж явсан 18 иргэн гэмтсэн байна.
2024-03-29

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Энэ нь нийт малын 9.2 хувийг эзэлж байгаа юм.
2024-03-29

Энэ онд 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчилнэ

Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд нийслэлийн 17 байршилд авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөөд байна. Мөн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, авто замын сүлжээг нэмэгдүүлэх хүрээнд 31 байршилд авто зам, замын байгууламж барих төсөл хэрэгжиж байгаа юм. Энэ талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа.
2024-03-29

Сайншандад 12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулгын шүүх хурал хойшлогдлоо

Сайншанд суманд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 12 настай охины амийг онц хэрцгийгээр хөнөөсөн Г.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр товлогдсон.
2024-03-29

Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ачааллыг багасгах талаар санал солилцов

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны санаачлагаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөллүүд салбарын тулгамдсан асуудал, гарц шийдлийг нээлттэй хэлэлцэн, санал солилцлоо.
2024-03-29

Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь

“Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт симпозиум өчигдөр боллоо. Тус симпозиум нь улс өр, хэвлэл мэдээлэл, нийгмийн мэдээллийн сүлжээний нөлөөлөгчид хамтран цахим орчин дахь жендерт суурилсан ялгаварлан гадуурхалтыг сөрж, хүн бүрд нээлтэй хэвлэл мэдээллийн орчныг бий болгох санаачилга гарган, цаашид хэрэгжүүлэх зорилготой аж. 
2024-03-29

“Жуулчдаа дайлах монгол зоог”-ийн эрэлд гарах нь

Зочлох үйлчилгээ, аялал жуулчлал, хоол үйлдвэрлэл, ханган нийлүүлэх салбарынхныг нэг дор цуглуулдаг “HoReCa Mongolia” чуулга уулзалт ирэх сарын 5-нд болох тов гарчээ. Зургаа дахь удаагийн чуулганыг “Монголд зочлох жил” санаачилгыг дэмжин, “Жуулчдаа дайлах монгол зоог” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар болсон аж. Манай улс энэ онд “Go Mongolia” уриан дор олон улсад аялал жуулчлалаа сурталчилж, “Mongolia-Always moving” кампанит ажил өрнүүлэхээр төлөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор уг чуулганы үеэр хөндөх гол сэдвүүдийн тэргүүнд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, төрөл, өрсөлдөөн, тэр дундаа, хоол үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн асуудлыг эрэмбэлжээ. 
2024-03-29

Хүнд өвчтэй хүүхдийн зургийг ашиглан хандив гуйх нь ихэсжээ

Одоогоор ГССҮТ-д эмчлүүлж байгаа. Эмчилгээний зардалд хандив өгч туслаач” гэсэн мэдээллийг тэрбээр цахим орчинд байршуулжээ. Мөн “Tsedendamba Davaasambuu” гэх нэртэй цахим хаягаар дээрхтэй ижил төрлийн аргаар бусдаас хандив тусламж гуйсан тохиолдол ч бий. Уг мэдээлэлд Б.Батбаяр гэсэн нэр, 5306662327 дугаарын данс бичсэн аж.
2024-03-29

Тооцоо судалгаа хийсний дараа л хичээлийг цөөлөх тухай ярина гэв

Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрөөс уран зохиол, дизайн технологи, дуу хөгжмийн хичээлийг хасах нь гэх мэдээлэл цахим сүлжээнд түгэх болсон. Энэ нь иргэдийн дургүйцлийг өрүүлж, шүүмжлэл газар авах шалтгаан олов. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан өчигдөр дээрх мэдээллийг үгүйсгэж, хичээлүүдийг хасаагүй хэмээсэн юм. Гэтэл цахим сүлжээнд өрнөсөн маргаан нь Л.Энх-Амгалан сайдын ярианаас эхлэлтэй болж аарав. Учир нь тэрбээр энэ сарын 20-нд нэгэн сайтын сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Монгол хүүхдийн үздэг хичээлийн оо их байна. Тиймээс хүүхдүүд анги дэвших тусам суралцах сонирхолгүй олж уйг судалгаагаар тогтоосон.
2024-03-29

Серби Улсаас нэг “Шувуу” авчирч шалгаж байна 

2017 онд бусдад хутга тулган, хүч хэрэглэж, бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан.
2024-03-29

 “Тодканнам” эмнэлгийн удирдлагын хэргийг хэрэгсэхгүй болголоо

“Тодканнам” гоо сайхны эмнэлгийн захирал Д.Тодням, эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хянан хэлэлцээд хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ. Эл эмнэлэгт 2019 оны гуравдугаар сард нэгэн эмэгтэй өөх соруулах мэс засалд орж байгаад бие нь гэнэт муудаж, өөр эмнэлэг рүү шилжүүлсэн боловч нас барсан бөгөөд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас энэ гурван хүнд Эрүүгийн хуулийн 10.6-1 дэх хэсэгт заасан “Хүний амийг болгоомжгүйгээр хохироосон”, 15.1-3-ын “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.
2024-03-29

Төөрүүлдэг хот

Олон улсын хөтөлбөрт хамрагдахаар асуумж бөглөсөн залуус нэг зүйлд бүдрэв. Тэр нь гэр болон сургууль, ажлын газрын хаяг, байршлын мэдээлэл байлаа. Хөтөлбөрийн мэргэжилтнүүд залуусын илгээсэн асуумжийг нягтлахад хаягийн мэдээллүүд нь илт зөрүүтэй, буруу, зарим нь интернэтээс хайгаад ч олдохгүй байж. Ингээд “Албан ёсны, баталгаажсан, тодорхой хаяг бичнэ үү” гэсэн шаардлага оролцогчдод тавьжээ. Үүнийг хариуцсан мэргэжилтэн “Материал нь буцаагдсан залуусын олонх нь ажил, гэрийнхээ хаягийг тодорхой бус бичсэн байсан. Оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс бүх хаягийг шалгаж, цахим систем дэх бүртгэлтэй нь тулгадаг юм. Ингэхэд ихэнх нь зөрүүтэй, зарим нь олдоогүй. Тиймээс албан ёсны, тодорхой хаяг бичих шаардлага тавьсан” гэсэн юм. Харин залуус “Бид улсын бүртгэл дэх, бичиж, хэлж хэвшсэн хаягаа л өгсөн. Яагаад буруу гэж” хэмээн гайхширч байлаа.
2024-03-29

Бүрлээч нарын мэдээллийг буяны компанийнханд өгч хахууль авдаг албан тушаалтнуудыг шалгаж дуусжээ

Талийгаач нарын шарилыг гэрээс нь зөөж, эмнэлгүүдийн цогцос хадгалах газарт тухайн аж ахуйн нэгжийнхэн хүргээд ар гэрийнхнээс нь төлбөр авдаг. Ингэж тухайн аж ахуйн нэгжийнхэнд давуу байдал олгосныхоо төлөө хахууль авсан хэрэгт тус төвийнхнийг буруутгаж буй билээ. Уг нь эл хэргийг 2022 онд шалгаж дууссан ч прокурорын байгууллагаас нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааснаар дахин мөрдөн байцаалт явуулаад ийнхүү шилжүүлсэн аж. Энэ хэрэгт ЦЕГ-ын Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 103 хариуцсан хэлтсийн дарга асан, хошууч Т.Бат-Идэрийг бас шалгаж байсан билээ.
2024-03-29