Сайншанд суманд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 12 настай охины амийг онц хэрцгийгээр хөнөөсөн Г.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр товлогдсон. Гэтэл тус хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр хойшлуулж 2024 оны дөрөвдүгээр сарын 16-ны 09.00 цагт товлолоо.