Дорнод аймгийн Матад сумын нутаг, 19 дүгээр талбайгаас 32 км зайтай газарт гал гарч, хамрах хүрээ нь улам тэлсээр байна.
Тус түймрийн улмаас 3600 орчим га талбай шатжээ.
Улсын хэмжээнд 2024 оны гуравдугаар сар гарсаар хоёр удаа ой хээрийн түймэр гарсан байна.