Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 29-ний өдөр орон нутгийн замд ноцтой осол гарчээ. Тодруулбал, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчин явсан КIA Granbird маркийн автобус Дундговь чиглэлийн автозамд FAW маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлджээ. Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн урьдчилсан байдлаар хоёр иргэн амиа алдаж, тухайн автобусанд зорчиж явсан 18 иргэн гэмтсэн байна. Амиа алдсан иргэд тус автобусны жолооч 36 настай, туслах жолооч 44 настай, эрэгтэй нар байжээ.
Гэмтсэн иргэд эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байна.