БНСУ-ын Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээ болж буй. Тус арга хэмжээнд Монголын Засгийн газраас аялал жуулчлалын чиглэлээр баримталж буй зарим бодлогыг шийдлийн хамт танилцуулсан юм.
Тухайлбал, Монгол Улс 10 улсын 26 чиглэлд нислэг үйлддэг байсан бол 2023 онд 42 улсын 155 цэгт нислэг үйлдэх боломжтой болсон. Тэгвэл энэ онд 52 улсын 379 чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Монгол, Солонгос хоёр улсын агаарын хэлэлцээрээр нислэгийн тоог үе шаттай тогтмол нэмэгдүүлэх, орон нутгийн шууд нислэгийг нээх шийдвэр гаргасан. Ингэхдээ Монгол Улс жуулчдын аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж, төрийн үйлчилгээг хялбаршуулан цахимжуулсан. Монгол Улсын цахим засаглалын индекс 18 байраар урагшилж, олон улсын хэмжээнд сайн туршлага болж чаджээ.