“Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт симпозиум өчигдөр боллоо. Тус симпозиум нь улс өр, хэвлэл мэдээлэл, нийгмийн мэдээллийн сүлжээний нөлөөлөгчид хамтран цахим орчин дахь жендерт суурилсан ялгаварлан гадуурхалтыг сөрж, хүн бүрд нээлтэй хэвлэл мэдээллийн орчныг бий болгох санаачилга гарган, цаашид хэрэгжүүлэх зорилготой аж.
Бодит байдлыг сурвалжлан мэдээлэхдээ хэн нэгнийг ялгаварлан гадуурхахгүй бас хэвшмэл, буруу ойлголтын золиос олгохгүй байх нь хэвлэл мэдээллийн мэргэжлийн ёс зүйн зарчим. Иймээс Хэвлэл мэдээллийн зөвлөл нь жендерийн тэгш эрхийг хангах чиглэлд манлайлж, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран уг симпозиумыг зохион байгуулжээ. Үүнд “BBC media action”-ны олон улсын уран бүтээлийн зөвлөх Радхарани Митра оролцож, хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг хэрхэн бүрдүүлэх талаарх олон улсын туршлагаас хуваалцлаа.