Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрөөс уран зохиол, дизайн технологи, дуу хөгжмийн хичээлийг хасах нь гэх мэдээлэл цахим сүлжээнд түгэх болсон. Энэ нь иргэдийн дургүйцлийг өрүүлж, шүүмжлэл газар авах шалтгаан олов. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан өчигдөр дээрх мэдээллийг үгүйсгэж, хичээлүүдийг хасаагүй хэмээсэн юм. Гэтэл цахим сүлжээнд өрнөсөн маргаан нь Л.Энх-Амгалан сайдын ярианаас эхлэлтэй болж аарав. Учир нь тэрбээр энэ сарын 20-нд нэгэн сайтын сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Монгол хүүхдийн үздэг хичээлийн оо их байна. Тиймээс хүүхдүүд анги дэвших тусам суралцах сонирхолгүй олж уйг судалгаагаар тогтоосон.
Энэ оны есдүгээр сарын 1-нээс эхлээд сургуулийн өмнөх олон ага ангийн хөтөлбөрийг шинэчилнэ. 2025 оноос дунд, ахлах ангийн хөтөлбөрийн шинэчлэлийг эхлүүлнэ. Хичээлийн оог 3-6-гаар цөөлж, уялдааг нь хангана” гэжээ. Холбогдох албаныхан нь одоохондоо хичээлийн оог цөөлөхгүй гэв. Тухайлбал, “Хичээл нэмж, хасахыг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийнхэн бодлого боловсруулж, хичээлийн шинэ жилийн бүтцээ зарлаад, тооцоо судалгаатайгаар хийдэг зүйл. Тэгэхээр хичээлүүдийг хасах боломжгүй. Жишээлбэл, шууд хаслаа гэхэд дуу хөгжмийг агш нараа яах илээ гэх мэт асуудал гарна” хэмээн БШУЯ-ны хэвлэлийн төлөөлөгч А.Батзаяа хэлсэн юм. Уг нь салбарын сайд нь ирэх есдүгээр сараас сургалтын хөтөлбөрийг шинэчилнэ хэмээсэн.
Харин Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийнхэн “Сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалыг гаргахаар ажиллаж айна. Түүний дараа аль хичээлийг хасах ухай ярина. Түүнээс иш шууд л ирэх есдүгээр сараас шинэчилнэ гэх мэтээр ярих боломжгүй. Мөн цахим орчинд тархсан мэдээллүүд худал. Ямар нэг хичээлийг хассан зүйл айхгүй” . Тэгэхээр энэ онд сургалтын хөтөлбөрийг шинэчилнэ гэдэг нь худлаа аж.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн