Хамтдаа эвлүүлцгээе” аянд нэгдээрэй
Аутизмыг таниулах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 2007 онд бүх гишүүн орныг аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийг ойлгуулж, таниулах арга хэмжээ авахыг уриалсан юм. Үүнтэй холбогдуулан 2008 оноос эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ныг Аутизмыг таниулах дэлхийн өдөр болгон тэмдэглэж иржээ. Энэ өдөр “Монголын аутизмын холбоо” ТББ сургууль, цэцэрлэгүүдийг “Хамтдаа эвлүүлцгээе” аянд нэгдэхийг уриаллаа. Өөрөөр хэлбэл, уг аяны хүрээнд дөрөвдүгээр сарыг аутизмыг таниулах сар болгон, сургууль, цэцэрлэг төдийгүй бүхий л аж ахуйн нэгж, байгууллагыг энэ талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хандлагаа өөрчлөхийг хүсэв.
2024-04-02
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд жагсаж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэв
Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд өчигдөр ХНХЯ-ны үүдэнд жагсаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт шаардлага хүргүүллээ. Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 11 300 орчим хүүхэд байна. Тэдний 50 орчим хувь нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй аж. Хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг чанартай болгохыг жагсаалд оролцсон эцэг, эхчүүд хүсэж буйгаа уламжилсан.
2024-04-02
“Тэнгэрлэг Монгол” ТББ-ын тэргүүнийг худал мэдээлэл тараасан гэм буруутайд тооцов
“Тэнгэрлэг Монгол” гэх төрийн бус байгууллагын тэргүүн Б.Бямба-Очирыг худал мэдээлэл тараасан гэм буруутай гэж шүүх дүгнэлээ. Тэрбээр өнгөрсөн оны зургаадугаар сарын 24-нд “Бямба-Очир Батдэлгэр” нэртэй фэйсбүүк хаяг болон “Тэнгэрлэг Монгол ТББ” пэйж хуудсаар дамжуулан “Сүхбаатар дүүрэг дэх 21 га газрыг тус дүүргийн Засаг дарга Х.Болормаа олгосон” хэмээн мэдээлэл цацсан аж. Үүний дараа тус дүүргийн ЗДТГ-ын албан тушаалтнууд “2011 онд буюу 12 жилийн өмнө дүүргийн Засаг даргын захирамжаар ФСУБ гэдэг компанид зуслан болон спортын талбайн зориулалтаар таван жилийн хугацаатай ашиглуулахаар эзэмшүүлсэн.
2024-04-02
Филиппин Улсын англи хэлний сургуулиудтай хамтарна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, БШУЯ-ы төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал нар Филиппин Улсын Себу хотын англи хэлний сургуулиудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
2024-04-02
Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, НТГ-ын дарга байсан Ч.Сайханбаяр нарыг шалгаж дуусав
УИХ-ын гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Ц.Батбаяр, нийслэлийн Нийтийн тээврийн газар (НТГ)-ын дарга асан Ч.Сайханбаяр нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Тэднийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 2023 оны аравдугаар сарын 31-ний шөнө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид албадан саатуулсан талаар бид цаг тухайд нь мэдээлж байв. Ц.Батбаяр эцсийн өмчлөгчөөр нь бүртгэлтэй “Улаанбаатар капитал санхүүгийн групп” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Сити бааз консалтинг” компанийнхан төсвөөс их хэмжээгээр мөнгө авч байсан хэмээн шалгаж эхэлсэн юм.
2024-04-02
116 рейсээр нийт 4684 тонн ус соруулж авчээ
Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ нь дөрөвдүгээр сарын 1-нд нийт 20 дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Дуудлага мэдээллийн дагуу 33 хүн, 12 машин механизмын бүрэлдэхүүнтэй дараах байршлуудад хариу арга хэмжээ авлаа.
2024-04-02
БЗС-гийн захирал асан П.Лхагвасүрэнд яллах дүгнэлт үйлдүүлнэ
Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн захирлаар ажиллаж байсан П.Лхагвасүрэн хүүхдэдээ давуу байдал олгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. Тэрбээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн баталсан тушаалд хүүхдийнхээ нэрийг оруулж, тэтгэлэг олгуулах шийдвэр гаргуулсан гэх үйлдэлд холбогдсон юм. Тодруулбал, 2016 оны тавдугаар сарын 26-ны А/221 дугаартай тушаал, түүний хавсралтын 24 дүгээрт тэрбээр хүүхдийнхээ нэрийг оруулсан аж. Уг тушаалд зааснаар бол П.Лхагвасүрэнгийн хүү нь Австралийн “The university of Technology Sydney” сургуульд суралцах эрх үүсэж, “Гадаад орны дээд боловсролын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ”-г тэрбээр хүү Л.Түмэндэлгэртэйгээ байгуулсан байдаг.
2024-04-02
ИНЕГ-ынхан нөөц түлшээрээ “Содмонгол”-ынхныг тэтгэж байжээ
Энэ заалт нь“Эрчис ойл” ХХК-ийг олон улсын нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийн үйл ажиллагааг гадаадын нийлүүлэгч, хөрөнгө оруулагч талтай, үүний дотор хамтын ажиллагааны хэлэлцээр хийж буй ОХУ-ын Роснефть компанийн харьяа “РН аэро”-той хамтран хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан гэж үзээд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон. Ийнхүү эрх зүйн орчноо бүрдүүлснээр шатахууны үнэ тодорхой хэмжээгээр буурч, онгоцны тийз ч хямдарсан. Өөрөөр хэлбэл, ИНЕГ-ынхан 2022 оны есдүгээр сараас хямд үнэтэй шатахуун авч эхэлсэн гэсэн үг.
2024-04-02
“Гацуурт”-ын захирал Л.Чинбатын хүний амийг хөнөөхийг завдсан үйлдлийг хэрэгсэхгүй болгожээ
“Гацуурт” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын II багийн нутагт жолоодож явсан “Ланд круйзер” загварын автомашинаараа иргэд, малчдыг дайрч, эрүүл мэнд, аминд нь заналхийлсэн үйлдэл өнгөрсөн оны зургаадугаар сард өдүүлснийг уншигчид мартаагүй. Дорнодын Баян-Уул сумаас гарал үүслийн гэрчилгээгүй 360 гаруй адууг Сэлэнгэ аймгийн нутагт тууж ирснийг орон нутгийнхан нь эсэргүүцэхэд Л.Чинбат тэднээс нэг бус хүнийг машинаараа хөөж дайрахыг завдсан билээ.
2024-04-02
Даланзадгадын Дулааны цахилгаан станцад дэлбэрэлт болжээ
Даланзадгадын дулааны цахилгаан станцад дэлбэрэлт болж, гэмтлийг засварлахаар ажиллаж байна. Тодорхой хэлбэл, 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний 04 цаг 10 минутад станцад хүчтэй доргилт тэсрэлтийн чимээ гарч станц дотоод хэрэгцээгүй болж О суусан. Станцын үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул хэсэг хугацааны дараа үзлэг хийсэн гэнэ.
2024-04-02
Л.Номин “Боинг 737” загварын агаарын хөлгөөр нислэг үйлдсэн анхны эмэгтэй нисгэгч боллоо
МИАТ ТӨХК-ийн зургаа дахь эмэгтэй нисгэгч Л.Номин өнгөрсөн сарын 29-нд анхны бие даасан нислэгээ Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд үйлдсэн юм. Ингэснээр тэрбээр хамгийн том тийрэлтэт агаарын хөлөг буюу “Боинг 737” загварын агаарын хөлгөөр нислэг үйлдсэн Монголын анхны эмэгтэй нисгэгч боллоо. Л.Номин нь 2018 онд Канад улсад нисгэгчээр сургууль төгсжээ. Тэрбээр бие даасан нислэг үйлдэхээс өмнө багш нартайгаа 200 цаг бэлтгэл хийсэн байна. Мөн өвөө, аавынхаа мэргэжлийг өвлөн авсан гурав дахь үеийн нисгэгч аж.
2024-04-01