МИАТ ТӨХК-ийн зургаа дахь эмэгтэй нисгэгч Л.Номин өнгөрсөн сарын 29-нд анхны бие даасан нислэгээ Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд үйлдсэн юм. Ингэснээр тэрбээр хамгийн том тийрэлтэт агаарын хөлөг буюу “Боинг 737” загварын агаарын хөлгөөр нислэг үйлдсэн Монголын анхны эмэгтэй нисгэгч боллоо. Л.Номин нь 2018 онд Канад улсад нисгэгчээр сургууль төгсжээ. Тэрбээр бие даасан нислэг үйлдэхээс өмнө багш нартайгаа 200 цаг бэлтгэл хийсэн байна. Мөн өвөө, аавынхаа мэргэжлийг өвлөн авсан гурав дахь үеийн нисгэгч аж.
Бэлтгэсэн У.Цэцэг