Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны гурав дугаар сарын 11-15-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 93 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 65.6 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй байв.
Мөн төсвийн хөрөнгийн зарцуулалт, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлжээ. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 212 дуудлага хүлээн авчээ.