Өмнөговь аймгийн нөөцийн махны борлуулалтыг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүллээ.
Даланзадгад сумын хүн амын 2024 оны хавар, зуны улирлын махны хэрэгцээг хангах, махны үнийг тогтворжуулах зорилгоор 2023 онд 200 тонн махны нөөц бүрдүүлжээ.
Нөөцийн махны худалдааг зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл Даланзадгад суманд 10 багт нийт 27 цэгээр борлуулна.
Үхрийн мах 9500, хонины мах 7500, ямааны махыг 6500 төгрөгөөр тус тус худалдаж байна.