Номын баяраар Герман, Орос, Хятад, Итали зохиолчид номын нээлтээ хийнэ
“Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баяр есдүгээр сарын 15, 16, 17-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно. Номын баярын үеэр уншигчдад ном сонирхох, зохиолчидтой ярилцах боломжийг бүрдүүлэх зорилгоор тус бүрдээ сонирхолтой хөтөлбөр бүхий “Номын нээлт”, “Ногоон зүлэг” нэртэй хоёр тайзтай байх юм.
2023-09-12
ГССҮТ-ийн насанд хүрэгсдийн мэс заслын тасгийг засварлан тохижуулжээ
ГССҮТ-ийн насанд хүрэгсдийн мэс заслын тасгийг засварлан тохижууллаа
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасагт иж бүрэн засвар хийж, нэмж тохижуулан ашиглалтад орууллаа. Төвийн тавдугаар давхарт байрлах тус тасгийн цэвэр болон бохир усны шугамыг шинэчлэн сольж, үйлчилгээний ажилтнуудад зориулсан цэвэрлэгээний ус авах, бохир ус зайлуулах тусгай булан байгуулсан байна.
Мөн хэвтэн эмчлүүлэгчдийн эмчилгээ, үйлчилгээнд нийцүүлэн өрөө бүрт гүйдэг хаалга, интернет сүлжээ, 180 градус эргэдэг орны гэрэл, цахилгаан залгуур болон дуут дохиолол бүхий утаа мэдрэгчийг суурилуулж, дуу чимээнээс тусгаарлах зориулалтын эко хавтангаар ханыг засварлан тохижуулжээ.
Тус тасгийн нийтийн эзэмшлийн талбай буюу коридорт эрчим хүчний хэмнэлт бүхий гурван шатлалт гэрлийн унтраалга, галын дохиоллын систем, аваарын гарц, авагддаг төмөр дүүжин тааз хийснээр эмнэлгийн тусламж үйлчилгээг стандарт шаардлагад нийцсэн тохилог орчинд үзүүлэх боломж бүрджээ.
2023-09-12
Уур амьсгалын өөрчлөлт Өгий нуурт хэрхэн нөлөөлснийг тогтооно
Тэгвэл ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид эл нуурын ус, намгархаг газарт уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж буйг тогтоохоор Орхон, Чулуут голын сав газрын захиргаатай хамтран судалгаа хийж эхэлжээ. Үүнийхээ хүрээнд усны химийн найрлага, чанарын өөрчлөлт, ургамлын нөмрөгийн доройтол зэргийг үнэлж, тухайн орон нутгийн иргэд, малчид, аялагчдаас мэдээлэл цуглуулах юм байна. Энэ ажлыг Зүүн Азийн сэрүүн бүсийн экосистемийг хамгаалахад чиглэсэн “Хөдөөгийн экосистемийн нөхөн сэргээлтийн хөтөл
2023-09-12
Нэхмэлийн шарын сүүлчийн байрыг нурааж, суурин дээр нь үйлчилгээний төв барих нь
Буулгасан долдугаар байранд 33 айл байсан. Анхнаасаа цэцэрлэг барина гээгүй. Найман жилийн өмнө батлуулсан А даалгаврын дагуу үйлчилгээний төв барина. Нэгдүгээр давхарт нь дахин төлөвлөлтөд хамрагдсан айлуудыг оруулах юм. 33 айлын байрыг нураачихаад, газарт нь орон сууц барихгүй бол болохгүй шүү дээ. Гол шалтгаан нь энэ” гэв. Харин тус хорооны даргатай холбогдоход ажлаа хүлээн аваад долоо хонож байгаа тул энэ талаар мэдэхгүйгээ хэлсэн. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэг, сургууль, тоглоомын талбай хомс байхад орон сууцын барилгыг хяналтгүйгээр нэмж бариулаад байгаагийн тод жишээ нь энэ болжээ.
2023-09-12
Арилжааны есөн банкны гомдлыг Дээд шүүх хүлээн авахаас татгалзав
Тэгвэл арилжааны банкууд Дээд шүүх хүртэл заргалдаад амжилт олсонгүй. ШӨХТГ-ын байцаагчдын шийтгэвэр хууль зүйн үндэслэлтэй нь тодорхой боллоо. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх банкуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч, тэдний өмгөөлөгч нарын гарсан гомдлыг 2023 оны дөрөвдүгээр сарын 10-нд хэлэлцээд Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10 дахь “аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх хориглосон үйл ажиллагаа биш” гэж дүгнэн ШӨХТГ-ынхны шийтгэврийн хуудаснуудыг хүчингүй болгосон юм.
2023-09-12
ЦЕГ: Лифтэнд хүн зодож буй эмэгтэйг шалгаж эхэллээ
Цахим хуудаст орон сууцны лифтэнд нэгэн иргэн бусдыг цохиж, биед нь хохирол учруулж буй бичлэг өчигдөр цацагдсан. Тус хэрэгтэй холбоотойгоор Цагдаагийн байгууллагад есдүгээр сарын 10-ны өдөр дуудлага бүртгэгджээ.
2023-09-12
Зам тавих нэрээр байгаль орчноо сүйтгэсээр байх уу
Зам, тээврийн хөгжлийн төвөөс энэ мэтчилэн орон нутагт зам тавих нэрээр газар эвдээд орхичихсон тохиолдол хэр олон байгааг тодруулахаар холбогдоход “Замын их болон ээлжит засварыг графикийн дагуу хийж байгаа. Улаанбаатар-Өндөрхаан, Улаанбаатар-Арвайхээр, Мандалговь-Даланзадгад зэрэг чиглэлийн замын засвар 60-90 хувийн гүйцэтгэлтэй байна” гэв. Харин зам тавих гээд “мартчихсан” газруудын талаар мэдээлэл өгсөнгүй. Тэд мэддэггүй юү, эсвэл мэдээлэх хүсэлгүй байна уу. Юутай ч Мөнгөн морьт сумд зам тавьж буй гэх гүйцэтгэгч компанийн нэрийг хэлэхгүй, хаацайлах маягтай тойруулж байлаа.
2023-09-12
Яармагийн замд эгнээ тусгаарлах хашлага байрлуулсан нь маргааны сэдэв болов
Үүнээс шалтгаалан өчигдөр Яармагийн зам дагуух зогсоолуудад автобус хүлээсэн иргэдийн бөөгнөрөл үүссэн юм. Зарим иргэн “Нэгдүгээр эгнээгээ чөлөөлсөн юм бол түүгээрээ автобус явуулаач ээ” хэмээн бухимдаж байсан бол нэг хэсэг нь “Тусгаарлах хашлагыг буруу байршилд буюу бараг л хоёрдугаар эгнээнд тавьснаас болоод түгжрэл үүссэн” хэмээж байв. Түүнчлэн хотын төвөөс Яармаг руу чиглэсэн замд эгнээ тусгаарлах хашлага байрлуулсан нь буруу гэдгийг ч цөөнгүй хүн хэлж байлаа.
2023-09-12
Ганга нуурын ус 8-12 см нэмэгджээ
Өнөөдөр Ганга нуурын усны түвшин 2005 оны түвшинд хүрээд байгаа юм. Тухайлбал, 2020 онд тус нуурын ус 30-40 см, хамгийн сүүлийн судалгаагаар буюу 2021 оны 4-5 дугаар сард өмнөх оны мөн үеэс 8-12 см-ээр нэмэгдсэн гэсэн дүгнэлт гарчээ.
2023-09-11
Иргэдийг айлган сүрдүүлдэг зохион байгуулалттай бүлгийнхний шүүх хурлыг товлов
Э.Сумъяажаргалын захиалгаар иргэн Б-г зочид буудалд аваачиж айлган сүрдүүлж, улмаар эд хөрөнгөө шилжүүлж өгөхийг шаардсан хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн шалгасан. 2022 оны арванхоёрдугаар сард дээрх хүмүүс хохирогчийг зодон биед нь гэмтэл учруулж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн нь шалгалтаар тогтоогдсон байдаг.
2023-09-11
Наймдугаар сард 4328 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч наймдугаар сард 4328 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 1222 гадаадын иргэнд виз, 31 улсын 4546 иргэнд цахим виз олголоо. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 2087 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 1821 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна.
2023-09-11