Цахим хуудаст орон сууцны лифтэнд нэгэн иргэн бусдыг цохиж, биед нь хохирол учруулж буй бичлэг өчигдөр цацагдсан. Тус хэрэгтэй холбоотойгоор Цагдаагийн байгууллагад есдүгээр сарын 10-ны өдөр дуудлага бүртгэгджээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Ээж, аав 2 зодолдоод байна" гэх дуудлага ирсэн байна. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс иргэн “Э” нь гэр бүлийн хамаарал бүхий “Д”-г цахилгаан шатанд биед нь халдсан гэх үйлдлийг гомдол, мэдээллийн бүртгэлд авчээ. Улмаар шалгалтын ажиллагаа явуулж байна.
Эх сурвалж: ЦЕГ